Урт цув, пальтог ямар хувцастай хослуулж болох вэ? | News.MN

Урт цув, пальтог ямар хувцастай хослуулж болох вэ?

Урт цув, пальтог ямар хувцастай хослуулж болох вэ?

Урт цув, пальтог ямар хувцастай хослуулж болох вэ?

Намрын сэрүү орж, өглөө оройдоо жиндүүхэн байх болсон тул нимгэн даашинзаа түр далд хийж, цув, пальтогоор гангарах цаг нэгэнтээ иржээ. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд урт пальто, цув нь хавар намрын улирлын хамгийн ухаалаг сонголт болдог. Ингээд сонгодог пальто болон “oversized” буюу бага зэрэг томдсон мэт загвартай цувыг хэрхэн бусад хувцастай зохицуулж, нэгэн хэвийн уйтгартай бус загварлаг төрх бүрдүүлж болохыг харцгаая.


Цайвар өнгийн жийнсэн өмд ба кеттэй хослуулах нь таны биед үнэхээр таатай, тав тухай байхаас гадна эрч хүчтэй харагдуулна

Нэг өнгөөр дагнасан төрх бүрдүүлэх нь үнэхээр “cool” харагдах болно

Бүрх малгайтай хослуулсандаа та хэзээ ч харамсахгүй. Эрхэмсэг, өөртөө итгэлтэй бөгөөд загварлаг сонголт. Мөн ноосон болон энгийн саравчтай малгайтай хослуулсан ч та муугүй харагдах болно

Комбат гуталтай хослуулах.  Заримдаа харахаар болхи хийцтэй мэт боловч зузаан ултай комбат гутал ямар ч энгийн төрхийг илүү “cool” болгодог гэдгийг та мэдэх үү?  

Спорт хослолтой хослуулах. Биед эвтэйхэн, дээрээс нь загварын нэгэн хэвийн ойлголтыг эвдсэн сонголт байх болно

Хар-цагаан өнгийн төрх бүрдүүлэх бол сонгодог бөгөөд хэзээ ч хоцрогдохгүй

Шинэ пальто худалдаж авахын оронд найз залуу, аав, эсвэл ахынхаа пальтог "дээрэмдэх". Дэггүй бөгөөд зоригтой сонголт. Таныг залуу, эрч хүчтэй харагдуулна. Мөн 70-80-аад онд таныг аваачих болно. Хэтэрхий том санагдвал асуудлыг өргөн бүсээр шийдэж болно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж