Кирибаяама Лхагвасүрэн нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Кирибаяама Лхагвасүрэн нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна

Кирибаяама Лхагвасүрэн нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.09.15/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа.

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.

Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн гурав дахь өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй барилдсан ч ялагдал хүлээлээ. Энэ удаагийн башёд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан озэки Асанояама ийнхүү эхний гурван өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодлоо. Харин Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Барууныг манлайд бичигдэж байгаа озэки Такакэйшо гурав дахь өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Хокүтофүжитой тааран барилдсан ч ялагдал хүлэээлээ. Монгол бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил, Кирибаяама Лхагвасүрэн болон Ичиножо Ичинноров нар ээлжит ялалтаа байгуулсан бол Хошорюү Бямбасүрэн өвдөг шорооджээ.

Кирибаяама Лхагвасүрэн одоогийн байдлаар гурван даваа, ганц унаагүй явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж