ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад оруулна

ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.9.15) Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүүтэй хамтарсан уулзалт хийж, хөгжлийн хөтөлбөртэй нь танилцлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын 2021-2030 оны стратегийг хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна. Манай эмнэлэг нь Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээх ажлыг гүйцэтгэдэг.

Вакцинжуулалтад хамрагдсанаар манайд халдварт саа, Улаан бурхан өвчнүүдийн тархалтыг зогсоож чадсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ковид 19-н оношилгоо, шинжилгээг давтагдсан тоогоор 59,208 хүнд хийж, 311 нь эерэг үзүүлэлттэй гарч эмчлээд байна.

Ковид-19 бэлэн байдлыг хангах хүрээнд 250 орыг бэлдэж, эрчимт эмчилгээний сургалтын модуль боловсруулж, долоон аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн сайдаас одоо байгаа 250 орыг 450 болгон нэмэгдүүлэх чиглэл өгч, дэмжлэг үзүүлж байгаа” хэмээн мэдээлэл өгчээ.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Халдварт өвчнийг эрт илрүүлэх, хавьтлыг тогтооход анхаарч, нэгж, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогыг яам дэмжиж өгнө. Олон жил царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад оруулахаар Засгийн газар, Эрүүл мэндийн Яамнаас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталж өгсөн.

Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8,568 м2 талбай, таван давхар барилга удахгүй ашиглалтад орно. Тус гуравдугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн боломж нөөц, Ковид-19-ийн эсрэг эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Аравдугаар сарын 1-ээс эхлэн томуугийн вакцинжуулалтууд эхэлнэ.” хэмээн мэдэгджээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж