НДШ-ийн 10 хувь ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

НДШ-ийн 10 хувь ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

НДШ-ийн 10 хувь ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

COVID-19 цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээг УИХ, Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш хэрэгжүүлж эхэлсэний дотор ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ чөлөөлөлт байлаа. Энэ шийдвэр нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байгааг онцлох нь зүйтэй.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 75 орчим хувь буюу 39 мянган ажил олгогч болон 705 мянган даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 121 мянган сайн дурын даатгуулагч НДШ-ээс чөлөөлөгдөж байгаа юм. Аж ахуйн нэгжийн болон ажилтны төлөх ёстой НДШ-ийг Засгийн газар өмнөөс нь төлж байна.

Хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төсвийн байгууллага, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн тухайн төсөл хөтөлбөрийн санхүүжилтээс хөдөлмөрийн хөлс авч байгаа даатгуулагч, гадаадын иргэн болон харъяалалгүй хүн хамаарахгүй.

Ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн.  Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл шимтгэлийн хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тухайлбал, шимтгэл тэглэх арга хэмжээнд хамрагдсан ААН, даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, НДШ-ийг нийт 10 хувь болгон тогтоов. Ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувийг төлөх шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өмнө нь иргэд 10,  аж ахуйн нэгж байгууллага 11 хувийг НДШ-д төлдөг байсан билээ.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИД НДШ-Д  5 ХУВЬ  ТӨЛНӨ

 Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 /420 000*13,5/ төгрөг төлдөг. Хувиараа нийгмийн даатгал төлж буй иргэд дөрөвдүгээр сарын 1-ны  өдрөөс аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдсөн. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн он дуустал 5 хувиар төлнө.

  • 2020 оны аравдугаар сарын 1-нээс иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР 10 хувийг суутгана.
  • 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд он дуустал бүрэн чөлөөлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж