Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотноо “ГУМ-Авторалли” шоу үзүүлбэр болсон байна. Зургаа дахь жилдээ болж шоуны энэ жилийн үзүүлбэрээр Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан “Жигули” машины загваруудыг үзүүлсэн байна. “Жигули” маркийг машиныг үйлдвэрлэж эхэлсний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Шоуд оролцох машинуудыг техникийн аюулгүй байдлын нарийн оношилгоонд хамруулжээ. Машины жагсаалын эхэнд 1970-аад оны загваруудыг үзүүлсэн бөгөөд араас нь он цагийн дарааллаар сүүлд гарсан загваруудыг харуулсан байна.

Машинууд нийслэл Москва хотын хамгийн үзэсгэлэнтэй газруудаар 80 орчим км газар цуваагаар явжээ.

Шоу үзүүлбэрийг ГУМ, Bosco di Ciliegi компани, мөн аютомашин сонирхогчдын Gorkyclassic нийгэмлэг хамтран зохион байгуулдаг. Жил бүр Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан хуучин машинуудын цувааг зохион байгуулдаг бөгөөд хүмүүс ихэд сонирхдог ажээ.

 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж