Трамп мянга дахин илүү хүчээр дайрна хэмээн Ираныг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Трамп мянга дахин илүү хүчээр дайрна хэмээн Ираныг сүрдүүлэв

Трамп мянга дахин илүү хүчээр дайрна хэмээн Ираныг сүрдүүлэв

Ираны генерал Солейманий өшөөг авна гэх эх сурвалж тодорхойгүй мэдээ сүүлийн үед цахим ертөнцөд тарж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэмдэглээд, хэрвээ Нэгдсэн улсын иргэнд халдвал Иран руу мянга дахин илүү хүчээр дайрна хэмээн анхааруулжээ.

“Хэвлэл мэдээллүүдийн бичиж байгаагаас харахад Солейманийг хөнөөсөнд хорсож, хариуг нь авахаар аллага, магадгүй халдлага зохион байгуулахаар Иран төлөвлөж байгаа бололтой. Хэрвээ Иран ямар нэг болчимгүй үйлдэл хийвэл АНУ хариуг нь мянга дахин илүү хүчээр барих болно” хэмээн Трамп өчигдөр/2020.09.14/ орой жиргэсэн байна.

Трамп ийнхүү жиргэсний шалтгаан нь сүүлийн үед зарим хэвлэлүүдээр Иракийн нйислэл Багдад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо алагдсан Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал Кассем Солейманий өшөөг Тегеран авах гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж