Zangia.mn: Монголын иргэн бүр хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой | News.MN

Zangia.mn: Монголын иргэн бүр хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой

Zangia.mn: Монголын иргэн бүр хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой

  1. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ажилгүйдлийн түвшин

2019 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 56.4 хувь буюу 1,273.9 мянган эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаагийн 91.8 хувь буюу 1,146.1 мянган  хүн ажил хөдөлмөр эрхэлж  байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо өмнөх оны мөн үеэс 4.4 пунктээр буурч, нийт 127.7 мянган ажилгүй иргэд байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэн 83.6 мянга байна.

Ажиллах хүчний үзүүлэлт  /2017-2019/

ОгнооНийт ажиллах хүчАжиллагчидАжилгүй иргэдАжилгүйдлийн түвшин
20171,357,4251,238,333119,0928.8
20181,358,6371,253,023105,6147.8
20191,273,8961,146,160127,73610

 

Хүснэгтээс үзэхэд 2019 онд ажилгүйдлийн түвшин өмнөх онтой харьцуулахад 2,2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

  1. Ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл

Энэ жил “Ковид-19”-ийн нөхцөл байдлын улмаас улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч дэлхий даяар ажилгүй иргэдийн тоо байнга нэмэгдэж 300 саяд хүрчээ.

Манай орны хувьд дэлхий даяар дэгдээд байгаа халдвар ханиадаас гадна төрийн бодлогын тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад сөрөгөөр нөлөөлж, томоохон төслүүдийн үйл ажиллагаа хэвийн биш болж үүнийг даган жижиг дунд бизнесүүд дампуурлын ирмэгт очиж нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас компаниуд ажиллах хүчээ цомхотгох, цалингүй чөлөө олгох гэх мэтээр хүний нөөцийн хөдөлгөөн маш их байгаа юм.

Ажилгүйдэл нэмэгдэж байгаа бас нэг шалтгаан нь нийт ажиллах хүчний боловсрол мэдлэг, хувь хүний ур чадварууд сул байгаагаас ихээхэн хамаардаг. Ажиллах хүчийг чадавхжуулахад сургалтын байгууллагууд, ажил олгогч компаниуд анхаарал хандуулж арга хэмжээ авахаас гадна иргэн хүн өөрсдөө хувь хүний хөгжлийн төлөвлөгөөтэй байж, түүний дагуу өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

  1. mn /biznetwork.mn/ нь ажилд орохыг хүссэн бүх иргэдээ чадавхжуулан ажилтай болгохыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.

Zangia.mn нь Монгол хүн бүрийг ажилтай болгох зорилгын хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг ханган ажиллахад өөрийн хувь нэмрийг оруулж, программ хангамж, сайтын шинэчлэлт сайжруулалтыг байнга хийн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Zangia.mn сайт дээр нийт 10 гаруй мянган ажлын байрны зар байршиж байгаа бөгөөд ажил олгогч, ажил хайгчдыг нэг талбарт уулзуулж, талуудын хэрэгцээг түргэн шуурхай шийдвэрлэж байна.

Бид манай сайтад бүртгүүлсэн ажил хайгчдыг чадавхжуулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хийсээр ирсэн. Ажиллах хүч чадварлаг, мэргэшсэн байх нь ажил олгогчид хүссэн хүнээ олж авах боломжийг илүү нэмэгдүүлдэг.

Бид анкет эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэхийн хэрээр тэдний ур чадварыг сайжруулах  зорилгоор хувь хүний хөгжлийн, мэргэжлийн болон гадаад хэлний сургалт, шалгалтуудыг танхимааар тогтмол зохион байгуулдаг. Ковид-19 өвчний улмаас танхимын сургалтууд түр хугацаар хийгдэхгүй байгаа бөгөөд сургалтуудыг сэргээж явуулах бэлтгэл ажлууд бүрэн хангагдаад байна.

Нөгөө талаас ажил олгогчдод анкетын сангаас 20 орчим шүүлтээр шүүлт хийж хүссэн ажилтнаа олох боломжийг олгосон нь байгууллагуудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажлыг ихээхэн хөнгөлж байгаа юм.

Ажил хайгч иргэн бүрт манай платформыг ашиглаж ажилтай болох боломжийг улам хялбар болгохын тулд Zangia.mn нь гар утасны апликейшн-ны шинэ хувилбараа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Энэхүү апп-ыг ашиглан ажил хайгчид хүссэн ажлын байр руугаа өөрийн анкетаа илгээж, ажил олгогчидтой шууд харилцах боломжтой болж байна.

Мөн түүнчлэн Zangia.mn сайтад анкетаа үүсгэсэн бүх иргэддээ зориулан англи хэлний 6 түвшиний сургалтыг онлайнаар зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Англи хэлний онлайн сургалтыг апликейшн болон сайтаар дамжуулан үнэ төлбөргүй судлах боломжтой бөгөөд нь энэ нь ажил хайгчдыг чадавхжуулах үе шаттай ажлуудын маань нэг болж байгаа юм.

Яг одоо Zangia.mn-ээр дамжуулж 4000 орчим байгууллага хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийж, нийт 300,000 орчим анкеттай иргэд ажлын заруудыг үзэж, өөрийн хүссэн ажлын байрууд руу анкетаа илгээж байна. Манай сайтад 2020 оны сүүлийн 8 сарын хугацаанд нийт 80000 ажлын байр руу 1.7 сая анкет илгээгдсэн байна.

Харилцагч байгууллагуудын дунд хийсэн судалгаагаар тэд хүний нөөцийн бүрдүүлэлтийнхээ 75-80 хувийг зөвхөн Zangia.mn /biznetwork.mn/ сайтаар дамжуулан хийсэн үзүүлэлттэй байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 39.115.114.99

Хувьчлалаар ямар ч гавьяагүй хүмүүс дэлгүүр гуанз үйлдвэр буудал байр сууц хувьчилж аваад бидэнд юу ч өгөөгүй. Хувьчилж авчаад лангууг өндөр үнээр түрээслээд зүгээр сууж мөнгө хүүлэгчид гарч ирээд байхад яагаад эсэргүүцэхгүй байнаа. Тэр хотын төвийн байр байшингуудыг булааж ав тэд нарт авах эрх байхгүй хайран олон монголчуудын амьдрал бодохоос цусан өшөө авмаар байна 90 ээд оны улс төрчдийг үр хүүхэдтэй нь цуг цусыг нь дуустал бөгсдүүлж өшөөгөө авмаар байна

Avatar

Зочин 2020-09-15 39.115.114.99

Хувьчлалаар ямар гавьяа хүмүүс дэлгүүр гуанз үйлдвэр буудал байр сууц хувьчилж аваад бидэнд юу ч өгөөгүй. Хувьчилж авчаад лангууг өндөр үнээр түрээслээд зүгээр сууж мөнгө хүүлэгчид гарч ирээд байхад яагаад эсэргүүцэхгүй байнаа. Тэр хотын төвийн байр байшингуудыг булааж ав тэд нарт авах эрх байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж