“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул аймагт хөгжүүлэх чиглэл тусгагдсан.

Энэ хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус газрын холбогдох удирдлагуудын хамт “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн гангийн үйлдвэр, нойтон баяжуулах үйлдвэр, Төмөртолгой уурхай, Төмөртэй уурхай, баяжуулах үйлдвэрүүд, шинээр ашиглалтад орсон CDE угаах үйлдвэрийн үйл ажиллагаа болон Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа.

Монгол Улсад “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах” үндэсний хэмжээний томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК хэрэгжүүлж байгаа билээ.

Уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлснээр Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгож хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, Монгол Улсад жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, барилгын материал болон орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах, аймаг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах гэх зэрэг олон ач холбогдолтой үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгаж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, менежментийн удирдлагыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 66.181.187.42

Энэ үйлдвэрийг ХХБ-ны харъяа болоод ажиллахаа байсан, татвар төлөхгүй байгаа нээд байгаагүй билүү. Одоо тэгээд төрөөс дэмжих хэрэгтэй юм уу

Avatar

Зочин 2020-09-15 202.126.89.163

Hudaldaa hogjiliin banknii businessiig demjij bham bna doo mongoliin ezen boolooroo surtchilgaa hiilgej bgam bailgui dee

Avatar

mgl 2020-09-15 202.9.40.149

Yu ve? Uuriiguu said geed bodchihson bololtoi.

Avatar

Зочин 2020-09-15 202.21.112.195

Хурган дарга нар ингэж ажлаа хийж явахаа болих хэрэгтэй, ЗГ-аас ямар албан тушаалтан ажлаа ямар хэмжээнд олонд мэдээлж байх ёстой талаар заавар гаргах хэрэгтэй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж