Хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлнэ

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд “дөрвөн 10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль, тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болж, ойлголтын зөрүү үүсч, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах асуудал ихсэх хандлагатай байна. Татварын хуульд нийтдээ 232 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлт эзэлж байна.

Тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчныг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-04 112.72.11.116

vnen tailagnsan ni tatvarin urund orj heden veree tulj diileheergvi bolloo. getel nuusan ni heden ih naydaar urshuugduj bn.bvgdiig ni alaglalgvi adilhan urshuuj uguuch. harin shine huuli bol mash zuv shvv.

Гарын ав***** 2016-02-04 150.129.140.192

Төрийн болон дотоод аудитын ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд, цалин хөлсний нягтлан бодогч нар, хуулийн зөвлөх нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг байна лээ. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

Зочин 2016-02-04 150.129.140.192

Төрийн болон дотоод аудитын ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд, цалин хөлсний нягтлан бодогч нар, хуулийн зөвлөх нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг байна лээ.

zochin 2016-02-04 150.129.140.182

tegexgui bol ene xodoo oron nutagt chin tatbariixan .1 say togrog xurexgui baraatai emeeg maani kass tabi geed daramtalj ogch baina