Дээд боловсролтой иргэд ажилгүйчүүдийн эгнээг тэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Дээд боловсролтой иргэд ажилгүйчүүдийн эгнээг тэлжээ

Дээд боловсролтой иргэд ажилгүйчүүдийн эгнээг тэлжээ

Монгол Улсад өнгөрсөн наймдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2019 оны мөн үеэс 14.2 хувиар буюу 3000 хүнээр  буурчээ. Гэвч эл үзүүлэлт нь долдугаар сартай харьцуулахад  243 хүнээр нэмэгдсэн буюу 1.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор  243 хүн ажилгүйчүүдийн эгнээг тэлсэн гэсэн үг. Статистик сөхвөл, Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард 4.9 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.8 мянга нь ажлаасаа чөлөөлөгдсөн болон халагдсан шалтгаантай байгаа юм. Энэ нь нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.8 хувийг эзэлж байна. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 3.5 хувиар өсч, нэг сарын дотор  96 хүн ажлаасаа халагджээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хоёр хүн тутмын нэг нь нь бүрэн дунд боловсролтой бол дөрвөн хүн тутмын нэг нь диплом болон бакалаврын дээд боловсролтой. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насныхан эзэлж байгаа нь хөдөлмөрийн насны залуус байгаа юм.

Ажлаасаа халагдсан болон чөлөөлөгдсөн иргэдийн тоо нэг сарын дотор өсч, ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгаа нь цар тахлын улмаас хямралд өртсөн аж ахуй нэгжүүдтэй холбон тайлбарлаж болох ч нөгөө талаас төрийн албаны халаа сэлгээ одоо ч  үргэлжилж байгааг үгүйсгэх аргагүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж