Навальный Орос руу буцаж үйл хэргээ үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Навальный Орос руу буцаж үйл хэргээ үргэлжлүүлнэ

Навальный Орос руу буцаж үйл хэргээ үргэлжлүүлнэ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн биеийн байдал харьцангуй дээрдсэн тул амьсгалын аппаратыг нь салгаж, орноосоо босч чадахаар болсон талаар Германы тал мэдэгджээ. Ийнхүү биеийн байдал нь дээрдсэн тул тэр эх орон руугаа буцаж, үйл хэргээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан байна. Мөн тэрбээр өөрийг нь хордуулсан хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзжээ. Түүнийг дахин эх орон руугаа буцахгүй, Герман улсад цагаачилж үлдэж магадгүй гэх таамаглал байсан юм.

Эргэн сануулахад, Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу явах замдаа гэнэт ухаан алдаж, түүний онгоц Омск хотноо яаралтай газардсан. Тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж идээгүй түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хамтрагчид нь сэжиглэсэн. Тэр комад орсон байсан ба Омск хотод эмнэлгийн техник технологи, багаж хэрэгсэл хангалтгүй учир өөр газар эмчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ үед Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц Омск хот руу илгээхийг санал болгож, Францын Ерөнхийлөгч Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн. Эхэндээ түүний биеийн байдлаас шалтгаалан онгоцоор тээвэрлэх боломжгүй гэж байсан ч удалгүй хүнд үеэ давсан учир Герман руу шилжүүлэхийг эмч нар зөвшөөрч, түүнийг Берлины “Шарите” эмнэлэгт хүргэсэн.

Германы талын цэргийн лабораторид хийсэн хор судлалын шинжилгээний хариу есдүгээр сарын 2-нд гарч, Навальныйг хордуулсан бодис “cholinesterase inhibitor” бус “новичок” болох нь тогтоогдсон талаар Германы эрх баригчид мэдэгдэж, ОХУ-ын эрх баригчдаас үнэнийг шаардаж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж