Шатрын оюутны УАШТ эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шатрын оюутны УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Шатрын оюутны УАШТ эхэллээ

Монголын улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн "Зууны шатар" клуб дээр өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 10 их дээд сургуулийн 49 тамирчин оролцож байна. Хөдөө орон нутгаас АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймгийн баг хүрэлцэн ирсэн. Нээлтийн ёслолын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГДасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, "Зууны шатар" клубын захирал, МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн болон их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцлоо. Энэхүү тэмцээнээс шалгарсан оюутнууд энэ оны дөрөвдүгээр сарын 9-15-нд Арабын Эмират улсын Абу Даби хотноо болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрх авах юм.

Тэмцээний хуваарийг танилцуулья:

02.04:  09.00 – 09.30 нээлтийн ажиллагаа

                10.00 – 12.00 эхний өргүүд

02.05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд

02.06: 17.00-19.00

02.07: 09.00-15.30 шигшээ тоглолт

              15.00-16.00 шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 ны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс