НҮБ-ын хүний эрхийн тэргүүн үндэсний цөөнхийн эрх асар их зөрчигдөж байгаа гэх Шинжаанд айлчлах талаар БНХАУ-ын эрх баригчидтай ярилцаж байгаа гэдгээ өчигдөр/2020.09.14/ мэдэгджээ.
“Манай алба Шинжаан Уйгурын автономит бүсэд үүссэн нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, бодлоготой танилцахаар БНХАУ-ын удирдлагуудтай ярилцсаар байгаа” хэмээн НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Женевт болсон зөвлөлийн хурал дээр ярьжээ.
Тэрбээр мөн Хонгконгийн удирдагчдад шинэ үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг анхааралдаа аван, хяналт тавьж, болзошгүй сөрөг үр дагаврыг бодолцож, эргэн харах талаар арга хэмжээ авахыг уриалж буйгаа хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ