Хятадын эрдэмтдийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин ирэх арваннэгдүгээр сараас хүн амд тарихад бэлэн болно гэдгийг тус улсын Халдварт өвчнөөс сэргийлэх төв мэдээлжээ. Одоогоор Хятадад коронавирусийн эсрэг дөрвөн вакцин клиникийн туршилтын эцсийн шатандаа оржээ. Түүнчлэн эдгээрийн гурвыг нь өнгөрсөн долдугаар сард яаралтай нөхцөлд хэрэглэх хөтөлбөрийн хүрээнд тусгай үүрэг бүхий ажилчдыг сайн дураар вакцинжуулжээ.
Дэлхий дахинд 925 мянга гаруй хүний аминд хүрээд буй коронавирусийн цар тахлын эсрэг вакцин гарган авахаар олон улс өрсөлдөж байна.
Эх сурвалж: Reuters