Ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2020.09.15/ Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Тус уулзалтын үеэр Лукашенко ОХУ-аас 1,5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцсон байна.
Уулзалтын үеэр Путин Лукашенког Беларусийн хууль ёсны удирдагч гэж дэмжиж буйгаа илэрхийлээд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдийн байр суурийг ч мөн хүндэтгэж байна хэмээн ярьжээ. Гэхдээ бүх зүйл үндсэн хуулийн дагуу явагдах ёстой бөгөөд тус улс дотоодын хэргээ гадаадын улс орны нөлөөгүйгээр шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа Путин илэрхийлсэн байна. Түүнчлэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх зээл нь ОХУ Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг огт биш гэдгийг онцолжээ.
Мөн уулзалтын үеэр яригдсан гол сэдэв нь Беларусьт болж буй цэргийн сургуулилтад оролцож буй Оросын цэргүүд тэндээ бүр мөсөн үлдэх эсэх асуудал байв. Барууны улс орнууд Оросын цэргүүд Беларусьт бүр үлдэж магадгүй гэж үзэж байгаа юм. Харин өчигдрийн уулзалтын үеэр Путин ийм зүйл болохгүй, сургуулилалт дуусаад Орос цэргүүд эх орон руугаа буцна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: RT
G 2020-09-15 192.82.72.153
Орос Украйн Белорус гурав нэг үндэстэн учраас нэг улс болох хэрэгтэй шүү Бүх Ивануудаа 🙂
Зочин 2020-09-15 66.181.181.157
Уулзалт Москвад болоогүй нь, хөгшин зандалчинг томоохон эсэргүүцлийн жагсаал угтах магадлалтай байснаас юм. Москвагын беларусьчууд жагсахаас гадна, оросууд ч "сонгуулиар уначихсан хууль бус этгээдийг бас л бидний татварын мөнгөөр, хөгшдийн тэтгэвэрээс дээрэмдсэн мөнгөөр угжих нь.." гээд жагсах байсан. 6н жилийн өмнө украйны януковичийг бас л 1 тэрбум доллараар угжсан ч нөгөөх нь шившигтэйгээр эх орноосоо хөөгдсөн байдаг. Одоо орос дэндүү олон туулай хөөж тамирдаад байгаа. Удахгүй бүр тасрана
Иргэн 2020-09-15 122.201.24.160
Манай хойт хөрш ОХУ Белорус улстай харилцаагаа бэхжүүлж байгаа нь жинхэнээр дэмжүүштэй үйл явдал бөгөөд цаашдаа хөрш Украйн улсад ч энэ үйл явдал нөлөөлөх байх.
болдоо 2020-09-15 202.126.89.205
хоёр цуст а******н хамтдаа тонилоосой … бузрын хулмасууд
Зочин 2020-09-15 103.229.122.92
Бузрын хятад шаахай
Зочин 2020-09-15 103.212.118.39
garchigaa anxaar xuuxdee, putin xuviasaa zeelex gej bgamu haha
Зочин 2020-09-15 103.212.118.39
haha putin xuviasaa zeelj bgamu