Лукашенко Путинээс 1,5 тэрбум ам.доллар зээлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Лукашенко Путинээс 1,5 тэрбум ам.доллар зээлэхээр болжээ

Лукашенко Путинээс 1,5 тэрбум ам.доллар зээлэхээр болжээ

Ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2020.09.15/ Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Тус уулзалтын үеэр Лукашенко ОХУ-аас 1,5 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцсон байна.

Уулзалтын үеэр Путин Лукашенког Беларусийн хууль ёсны удирдагч гэж дэмжиж буйгаа илэрхийлээд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдийн байр суурийг ч мөн хүндэтгэж байна хэмээн ярьжээ. Гэхдээ бүх зүйл үндсэн хуулийн дагуу явагдах ёстой бөгөөд тус улс дотоодын хэргээ гадаадын улс орны нөлөөгүйгээр шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа Путин илэрхийлсэн байна. Түүнчлэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх зээл нь ОХУ Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг огт биш гэдгийг онцолжээ.

Мөн уулзалтын үеэр яригдсан гол сэдэв нь Беларусьт болж буй цэргийн сургуулилтад оролцож буй Оросын цэргүүд тэндээ бүр мөсөн үлдэх эсэх асуудал байв. Барууны улс орнууд Оросын цэргүүд Беларусьт бүр үлдэж магадгүй гэж үзэж байгаа юм. Харин өчигдрийн уулзалтын үеэр Путин ийм зүйл болохгүй, сургуулилалт дуусаад Орос цэргүүд эх орон руугаа буцна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж