Чуулганыг цаг сунган үргэлжлүүлж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чуулганыг цаг сунган үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Чуулганыг цаг сунган үргэлжлүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 17.00 цагт завсарлуулах байсан ч цаг сунган үргэлжлүүлж байна.

Чуулганаар Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж баталлаа.

Уг хууль батлагдсанаар эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

Ингэхдээ 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр, 50 саяас дээш төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх асуудал хуульд тусч,  “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томъёог шинээр бий болж, түүнд үзүүлэх дэмжлэг тодорхой болж буй аж.

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлаад байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

засс 2016-02-04 122.201.22.69

харин тийм, дүр эсгэсэн баахан хуулиуд цаасан дээр үлдэх нь, хөрсөн дээрээ буугаачээ

Цагаан сарын бэлэг аваарай Гишүү дээ 2016-02-04 78.54.95.157

Дэлхийд эрчим хүчний үнэ унаад байхад гадаадтай хэлэлцээ хийхийн оронд ОТ, Эрдэнэтийн авдаг цахилгааны татварыг чөлөөлж болдог юм уу. Ганбаатар, Батэрдэнэ авөарга , Уянга гишүүн нар аа, Нямдорж сайд аа. Баярын өмнө хийдэг зүйлийн нэг нь үү