Нийслэлд он гарсаар 66 мянган автомашин шинээр бүртгүүлжээ | News.MN

Нийслэлд он гарсаар 66 мянган автомашин шинээр бүртгүүлжээ

Нийслэлд он гарсаар 66 мянган автомашин шинээр бүртгүүлжээ

Нийслэлд он гарсаар 66 мянган автомашин шинээр бүртгүүлжээ

Манай улсад 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1114728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 66360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авсан.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал бензин хөдөлгүүртэй 407712, дизель хөдөлгүүртэй 129858, цахилгаан хөдөлгүүр бүхий 306, хийн хөдөлгүүр бүхий 13641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128983 буюу 21.4% нь “Toyota Prius” маркийн автомашин байна.

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 66.181.186.115

Буруу рультэй машиныг жилийн дараа гэж хугацаа зааж бгаад оруулахыг болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-15 139.5.217.94

Жил бүр авдаг татвараа нэмээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж