Оюутнуудад Даваа гаригаас хичээл эхлэхийг мэдэгдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Оюутнуудад Даваа гаригаас хичээл эхлэхийг мэдэгдэж эхэлжээ

Оюутнуудад Даваа гаригаас хичээл эхлэхийг мэдэгдэж эхэлжээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр Даваа гаригаас /2020.9.21/ эхлэн их дээд сургуулиуд танхимаар хичээллэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиуд хичээлээ танхимаар явуулахад бэлэн эсэхийг тодрууллаа.


 ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛСНЫГ ОЮУТНУУДДАА МЭДЭГДЭЖ БАЙГАА 

Монгол Улсын Их сургуулиас энэ талаар тодруулахад “Бид Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагана. Сургуулийн удирдлагууд  өнөөдөр /2020.9.15/ хуралдаж, хичээлийг энэ сарын 21-нд танхимаар явуулахад бэлэн эсэх талаар ярилцлаа. Танхимаар хичээлийг явуулахад бэлэн болсон. Оюутнууддаа ирэх сарын 21-нд хичээлийг танхимаар явуулах болсон талаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.

ДАДЛАГАД ГАРСНААС БУСАД ОЮУТНУУД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ

МУБИС-иас энэ талаар лавлахад “Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, хичээлээ энэ сарын 21-нээс эхлэн танхимаар явуулахаар болсон. Өнөөдөр энэ шийдвэрийн талаарх мэдээллийг оюутнуудад өгч байна. Ингэснээр одоогоор дадлага хийж байгаа оюутнаас бусад нь танхимын хичээлд хамрагдах юм. Бид танхимын хичээл эхлэхэд бэлэн байдлыг хангасан байсан. Хичээлийн хуваарь, анги танхимын бэлэн байдлыг хангасан байсан” гэв.

ИРЭХ ДАВАА ГАРИГТ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Харин ШУТИС-иас хичээлээ танхимаар явуулахад бэлэн эсэхийг тодруулахад “Хичээлийг танхимаар явуулж болох талаарх мэдээлэл БШУЯ-наас албан ёсоор ирээгүй. Тиймээс энэ сарын 21-нд буюу Даваа гаригт хичээл эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ бид  танхимын хичээлийн бэлэн байдлын нэгдүгээр үнэлгээг хийсэн. Одоо үнэлгээний хэрэгжилтийг шалгаж байна. Мөн хуваарийг  гаргаж байна” гэсэн юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж