Хоёр хоногт 49 хүн угаартсаны 17 нь хүүхэд байжээ | News.MN

Хоёр хоногт 49 хүн угаартсаны 17 нь хүүхэд байжээ

Хоёр хоногт 49 хүн угаартсаны 17 нь хүүхэд байжээ

Хоёр хоногт 49 хүн угаартсаны 17 нь хүүхэд байжээ

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хий мэдрэгчийг зөв ажилууллах, зуух яндангийн битүүмжлэл талаарх албаныхан зөвлөгөө мэдээллийг өгч, мэдээлэл хийлээ.


 Энэ үеэр нийслэлийн гурван дүүргийн найман өрхийн 25 иргэн есдүгээр сарын 13-нд гэртээ угаартсаны найм нь хүүхэд байжээ. Өчигдөр шөнийн байдлаар 11 өрхийн 24 хүн угаартсаны ес нь хүүхэд байсан гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгсөн юм. Эдгээр хүмүүс ихэвчлэн хөнгөн байдлаар угаартсан учраас гэрээр зөвлөгөө аваад буцсан. Одоогоор хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

“БҮХ НИЙТЭЭРЭЭ ЕСДҮГЭЭР САРЫН 19-НД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧЭЭ АЖИЛУУЛНА”

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэхдээ “Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн онцгой комиссыг хуралдуулж, мэргэжилтнүүд 72 цагийн дотор бүх айл өрхүүдээр орж, зөвлөмж өглөө. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлээ хийгээгүй, яндангаа хөөлөөгүй, зуух яндан нь эвдрэлтэй маш олон айл өрх байна. Өчигдрийн эрсдлээс үүдэлтэйгээр бид дахин зохион байгуулалтад орж, 6000 төрийн албан хаагч, дүүрэг хороодын ажилтан, 4500 орон тооны бус ажилчин, “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй ажилтан оройн 17.00 цагаас эхлэн 72 цагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үе шаттай ажлыг зохион байгуулах юм.

Бид улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр угаарын хий мэдрэгчийг зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд суурилуулсан. Одоо агаарын чанарыг сайжруулах бүс тэлэгдэж байгаа учраас нэмж, 15 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулна.

Мөн тухайн үед угаарын хий мэдрэгч авч чадаагүй айл өрхүүд авч болно. Энэ мэдрэгчийг авсан айлууд шалгаж, хэрэглэхгүй байгаа зөрчил илэрч байна. Эхлээд зайг нь шалгаж, 30 ppm хэмжэнээс дээш зааж байвал угаарын хий гарч байна гэсэн үг. Мөн мэдрэгчийн ногоон гэрэл 30-50 секундын дотор байнга анивчиж байх ёстой. Тухайн айлд угаарын хий гарч, олон удаа дугарч байсан бол зай нь суусан байж болзошгүй. Тиймээс бид 2020 оны есдүгээр сарын 19-ны 20.00 цагт гэр хороолол болон орон сууцны бүх айлууд угаарын хий мэдрэгчээ нэг дор ажилуулж, шалгах өдөр болгон зарлаж байна” гэв.

“ӨНГӨРСӨН ӨВӨЛ 979 ӨРХИЙН 2568 ИРГЭН УГААРЫН ХИЙНД ХОРДСОН”

“Өнгөрсөн жилийн өвөл нийслэлийн хэмжээнд нийт 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд хордсон. Үүний шалтгааныг аваад үзэхээр зуух пийшингийн битүүмжлэл муутай 17.8 хувь, яндангийн холбоос засвартай 10.4 хувь, яндангаа хөөлөөгүй, битүүрсэн 9.6 хувь, яндангийн сойлтоо хаасан 16.8 хувийн эрсдэлтэй байсан. Мөн эдгээр өрхийн 71.7 хувь нь энгийн зуухтай байсан. Сүүлийн хоёр хоногт гэртээ угаартсан иргэдийн хувьд гадаа бороотой байхад галаа түлчихээд түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авсан байсан. Иргэд нь угаар мэдрэгчээ асууж үзээгүй, зайг нь салгаж тавьсан гэдэг тайлбарыг хэлж байна” гэдгийг НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэллээ.

“ОДООГООР 90 ГАРУЙ АГУУЛАХ, БААЗАД 80 МЯНГА ОРЧИН ТҮЛШИЙГ НӨӨЦӨЛСӨН”

“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан байхаар ажиллаж байна. Эдгээр хүмүүс өдөр бүр айл өрхүүдээр явж, угаарын мэдрэгч байгаа эсэх, зуух яндангийн бүрэн бүтэн байдлын зөвлөмжийг өгч ажиллана. Угаар мэдрэгчийг айл өрхүүдээр шалгахад авдартаа хүртэл хийсэн байсан. Манай ажилчид үнэ төлбөргүй янданг хөөлж, зуух пийшинг засварлаж байна. Өнгөрсөн хугацаанд бид нийт 13.500 өрхөөс засвар үйлчилгээтэй холбоотой дуудлага хүлээн авч, 12.671 өрхөд үйлчилсэн. Нийслэлийн удирдлагаас сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн агуулахын санхүүжилтийг шийдвэрлэж, одоогоор 90 гаруй агуулах, баазад 80 мянга орчин түлшийг нөөцөлсөн. Өнгөрсөн жилийн хувьд 11 хангамжийн бааз, 389 түгээлтийн цэг ажиллаж байсан. Энэ жил 30 хангамжийн бааз ажиллах талбайг бэлдсэн. Баруун бүсийн үйлдвэрт их засвар хийж, ил задгай ажилладаг тоног төхөөрөмжөө автоматжуулж, ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарсан. Иргэдээс өнгөрсөн жил 393 санал хүсэлтийг авсан. Иргэдэд долоо хоногт зургаан шуудай түлш өгнө.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 203.23.199.183

дуудлагын утасаа өгөөч яаралтай

Avatar

Зочин 2020-09-15 203.23.199.183

дуудлагын утасаа өгөөч

Avatar

Дондогдулам 2020-09-15 50.101.118.166

Уучлаарай
Энэ түлшинд л учиртай байна хааяа угаадаг байсан гэхдээ нэг дор ийм олон хүн угаардахгэдэг нь түлшинд л нэг буруу зүйл байна хүмүүст бурууг өгөх хэрэггүй. Түлшээ ахин дахин шинжлэгээнд оруулвал яасан юм бэ өөрсдийгөө зөв юм хийсэн гээд та нар буруу гээд хэрэггүй энэ чинь та нар ямар нэгэн алдааг хэлээд байгаа юм биш үү?

Avatar

chek 2020-09-15 64.119.26.200

утаагүй зуух нь утаа гараад улам ихэсхэд утаа бол байнаа хордлого нь буурсан гэсэн одоо бол уттаа багассан нь үнэн хордлого нь улам ихэссэн нь бас үнэн

Avatar

Зочин 2020-09-15 172.58.140.228

Tegeed chi iluu saihaniig hiigeech

Avatar

Уншигч 2020-09-15 202.131.225.197

Юун хачин зүйл хийгээд байгаа юм бэ? Утаа бууруулж байгаа нь энэ х гээд элдэв аргаар цөөн хүний халаасыг зузаатгаад, бүүр сүүлдээ заавал хүний амь насанд хохирол учруулах хэмжээний гэмт хэрэг ягаад үйлдээд байна вэ? Түүний оронд гэр хорооллын айлуудад шалны халаалт тавиад цахилгааныг тэглэх арга авч болдоггүй юм уу. Ядаж гэр хороолынхон соёлжиж утаа тортогоос салаг бас тэдний ажиллагааг багасаг.

Avatar

Зочин 2020-09-15 79.195.32.30

МОНГОЛЧУУД ХАМАРАА

Avatar

Зочин 2020-09-15 203.91.115.54

яндан хөөлж өг б**с арчиж өг .

Avatar

Шоронд явахдаа бэлдээрэй Мөнхжаргалаа 2020-09-15 202.9.46.174

Ийм бага боловсролтой хүнийг чухал ажил дээр тавьж хүмүүсийн амь амьдралаар тоглуулж бна даа.

Avatar

2020-09-15 203.91.115.50

Алуурчидаа хэдийг хордуулж а**х гэсэн үм бэ. Одоо болоо үм биш үү

Avatar

boliooo 2020-09-15 126.233.219.53

naadhaaa boliooo arai chdee hedhen hyn amrai baij yheed duuslaa

Avatar

Энэ өвөл яанаа 2020-09-15 202.9.46.174

Эрт орой Хүрэлсүхээс хариуцлага заавал нэхэгдэнэ. Маш их хохирол амсч босох гээд байгаа юм уу Монголчууд аа. Яагаад ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД засгийн газрыг өгч болохгүй гэж. Цаашид УБ т амьдрахад маш хүнд санагдаж байна

Avatar

Зочин 2020-09-15 172.58.140.228

UB-s zailaa chi nuursee tuleed amidar chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж