Б.Гомбо-Очир: Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Б.Гомбо-Очир: Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж ажиллалаа

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очирын “Өвөрмөц” нэртэй анхны бие даасан тоглолт маргааш Соёлын төв өргөөнд болно. Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Сайн байна уу. Тоглолтын бэлтгэл хэр байна вэ?

-Өвөрмөц нэртэй анхны бие даасан тоглолт маань энэ сарын 5-н буюу маргааш 19:00 ца­гаас Соёлын төв өр­гөөнд болох гэж байна. Ерөнхийдөө хоёр хэс­гээс бүрдэнэ. Эхнийх нь Монголын хөгжмийн зохиолчдын сайхан дуу­нуудыг  улсын филар­моний морин хуурын чуул­гатай хамтран дуулахаар бэлдэж байна. Харин хоёр дахь хэсэгтээ сонгодог ари, романс, дуэтууд  дуулна. Сонгодог дуунуудыг ул­сын филармонийн симфони найрал хөгжим­тэй дуулна. Тоглолтын эхний хэсгийг Морин хуурын чуулгын Д.Түвшинсайхан ах удирдана. Хоёр дахь хэсэгт Италиас хүрэл­цэн ирсэн Венецийн хөгж­мийн академийн удирдаач  удир­дахаар бэлтгэж байна.

Миний анхны бие даасан тоглолт учраас маш олон уран бүтээлч оролцож байгаа. Тэр дундаа Дуурь бүжгийн эрдмийн театрын гоц­лол дуучдаас  гавь­яат жүжигчин Э.Амар­түвшин,   Ө.Уянга зэрэг олон хүн оролцож байна.  Би Ховд нутгийнх. Тий­мээс миний хам­гийн хүндэлж явдаг хүмүүсийн нэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Б.Зангад гуай бас хүрэлцэн ирнэ. 

Мөн поп дива С.Наран эгчтэй хамтран үзэгчиддээ сюрприз  барихаар бэлтгэж байна. Маш олон мундаг уран бүтээлчид оролцож бай­гаа учраас тоглолт маань нэр шигээ өвөрмөц шинэ­лэг болно гэж итгэж байна.

 –Тоглолтын нэрний тухайд тайлбарлаач?

Өвөрмөц гэж нэрийг миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Сэрж меценат” сан, “Apple” продакшныхан өнгө төрх, хоолойны хувьд ч өвөрмөц юм гээд ийм нэр өгсөн юм.  Ямар ч байсан тоглолт маань өвөрмөц болно. Мөн сонгодог бүтээлийг ар­дын гайхалтай хөөмийтэй хоршуулан тоглоно. Үндэсний дуу бүжгийн чуулгын хөөмийч Ц.Цогтгэрэл хөөмийлнө.

Тоглолтынхоо дараа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

Би СУИС-ийг  2011 онд төгсөөд тэр жилээ Ж.Вердийн “Аида” дуурийн Радамесийн дүрийг анх бүтээж байлаа. Театртаа гоцлол дуучнаар орсондоо маш их баярлаж билэгшээдэг. Таван жилийн хугацаанд долоон гол дүр 10 гаруй туслах дүрийг бүтээсэн байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын урын санд байгаа бүх дүрийг бүтээхийг хүсч, хичээж байна.  Тоглолтынхоо дараа Итали  улсад сура­хаар явна. Мөн уралдаан тэмцээнд оролцоно гэж бодож байгаа. 

Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог дууриудаар таны урын сан баяжсан  байх. Гадаадад уран бүтээл туурвиж байна уу?

-Дуурь бүжгийн эрдмийн театраас зохион байгуулсан олон сайхан ажил бий. Тэдгээрийн нэг нь Москва хотод болсон Большой театрын тоглолт. Мөн Солонгос улсын Дежоны театртай хамтран ажиллаж гурван жилийн дотор хоёр дуурь, нэг концерт хийсэн. Солонгосын үзэгчид маш сайхан хүлээж авсан.

Солонгос руу дөрвөн ч удаа явлаа.Тэнд суралцаж, “Лучиа ди Ламмермур” дуурьт Норманно гээд туслах дүр бүтээгээд ирсэн.

Гадаадад дотоодод ажиллаж, амьдарч явахдаа тухайн улс орноосоо худалдан авалт хэр хийдэг вэ?

-Ер нь надад Солонгос орон өгөөжөө өгсөн гэж боддог. Олон сайхан тэмцээн уралдаанд орж, цөөнгүй тоглолтод оролцож байсан. Гадаад дотоодоор явахад тухайн орны худалдаа үйлчилгээний газруудын хүмүүст олгож байгаа боломжуудыг нь сайн судалж мэдэж байх ёстой юм билээ.

Миний хувьд албан ажлаар ч, гэр бүлийн­хэнтэйгээ хувиараа  гадаад руу тэр дундаа Солонгос руу явах дур­­­тай. Тэндхийн үйл­­­чил­­гээ, бараа бүтээгдэхүүний чанар их таалагддаг. Гэхдээ хүн гадаадад зорчих, аялах, эсвэл худалдаа наймаа хийхээр явахдаа учиргүй их мөнгөтэй байхаасаа илүү тухайн дэлгүүр, үйлчилгээний газруудын хүмүүс тэр болгон мэд­­дэггүй хямдрал урам­шууллыг аваад байвал мөнгө санхүүд их нэмэр­тэй. Би жишээ нь гадаад руу явахдаа олон улсын карт авч явдаг. Ер нь Солонгост хоёр хөршөөс чанартай, өртөг багатай аятайхан бараа бүтээгдэхүүн их байдаг. Би Голомт банкны олон улсын виза картыг дөрвөн жилийн өмнөөс хэрэглэж байгаа. VISA олон улсын картаар гадны тэр дундаа Солонгос улсын томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэхэд амар хялбар, дээр нь хөнгөлөлттэй юм билээ.

Сүүлийн үед манай Монголын сонгодог урлагийнхны нэр дэлхий дахинд гарч байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин маань Дэлхийд алдартай “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд амжилттай оролцсон нь Монголын сонгодог урлагийнхны нэр дэлхийд цуурайтаж байгаагийн тод жишээ. Цаашид сонгодог урлагийнхан улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Миний мэдэхгүй дуурь ч дэлхийд дуулагдаж байгаа. Манай дуурийн театрт ч олон дуурь тавигддаг. Надад бүтээх дүр маш их байна. Дуурийн театрт тавигдаж байгаа тенор хоолойтны ямар дүр байна. Бүгдэд нь дуулахыг бодож явдаг.

Дууриас өөр төрлийн дуу дуулах бодол бий юу?

– Оюутан байхдаа нийтийн дуу дуулдаг байсан. Тэр дундаа Ховд нутгийнхаа 16 сумын тухай дууг дуулж байлаа. Ер нь нийтийн дуугаар үзэгчдийг татах юмсан гэж боддог. Сонгодог урлагаасаа хальж зохио­лын  нэг дуу дуулах бодолтой байна.

Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Х.ЦОЛМОНЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж