Сугар гариг дээр амьдрал байж болзошгүй шинж тэмдэг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Сугар гариг дээр амьдрал байж болзошгүй шинж тэмдэг илрүүлжээ

Сугар гариг дээр амьдрал байж болзошгүй шинж тэмдэг илрүүлжээ

Эрдэмтэд нарны аймгийн гаригуудаас дэлхийтэй хамгийн ойр оршдог Сугар гариг дээр амьд организм байж бозошгүй шинж тэмдэг илрүүлжээ. Хавай болон Чилийн Атакамын цөлд орших телескопууд дээр цуглуулсан мэдээллээр тус гаригийн агаар мандлаас амьд организмтай холбоотой фосфин хэмээх хийг илрүүлсэн байна.

Сугарын гадаргаас 60 км өндөрт орших үүлний бүтцийг судалж үзэхэд фосфин хий илэрсэн бөгөөд энэ нь амьд организмын задралын үед үүсдэг хий юм.

Сугар гаригийн температур нь тугалгыг хайлуулах өндөр, тэнд ямар ч амьд организм байх боломжгүй гэсэн ойлголт өнөөг хүртэл оршиж ирсэн ба дээрх нээлт энэхүү ойлголтыг залруулж магадгүй байна. Хэрэв дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал дэлхийн агаар мандал Сугар гариг шиг болно гэж эрдэмтэд тооцоолдог.  Сугар гаригийн гадаргуу дээр цельсийн 470 градус хүрч халдаг.

 

 

Судалгааг хийсэн эрдэмтэд энэ бол дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байж болзошгүйг харуулсан хамгийн тод шинж тэмдэг хэмээн онцолж байна. Одоогоор фосфир хий Сугар гариг дээр хэрхэн үүсч байгааг тогтоохоор ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж