Хонконгд ял эдэлж буй 26 иргэнийг шилжүүлнэ | News.MN

Хонконгд ял эдэлж буй 26 иргэнийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Хонконгд ял эдэлж буй 26 иргэнийг шилжүүлнэ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНХАУ-ын Хонконгд айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үеэр Хонконгийн Засгийн газартай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн  Аюулгүй байдлын сайд Лай Тунг-квок нар ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын зургаан иргэний орчин нөхцөлтэй танилцаж, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгчээ.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хулгайч дээрэмчин 2016-02-04 103.10.23.250

Эхлээд монголчуудыг хуурна болохгүй бол дээрэмдэнэ. Дээрэмдэх монгол олдохгүй бол дэлгүүрээс хулгай хийнэ. ганц удаа биш олон жил ингэж амьдараад Монгол гэдэг нэрийг хулайч нар гэсэн нэртэй ижил болгосон хүмүүсийг иргэншилээс хасах ёстой болохоос буцааж авах хэрэггүй. Тэд энд ирээд хулгай дээрэм эсвэл залилан хийнэ. Сурсан зүйл нь ерөөсөө л энэ.

Зочин 2016-02-04 150.129.143.177

Энэ новшнууд сайн үйл хийгээд гадаалын шоронд суусан биш. Тэднийг авч ирээд ч яах юм билээ. Монгол улсын,Монгол хүний нэрийг бузарласан хүний адагууд. Дорлигжав хэнд сайн үйл хийж байгаа юм бол доо. Хөөрхий амьтан ч бол...

Зочин 2016-02-04 43.242.242.224

Дандаа дэлгүүрт хулгай хийдэг гарууд л биз. Хонконгод монгол хүн гэхээр л хулгайч гэж хардаг болсон байна лээ. Энэ нофшнуудыг аваад хэрэггүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж