Тарьдаг биш амьсгалдаг вакцин илүү үр дүнтэй гэв | News.MN

Тарьдаг биш амьсгалдаг вакцин илүү үр дүнтэй гэв

Тарьдаг биш амьсгалдаг вакцин илүү үр дүнтэй гэв

Тарьдаг биш амьсгалдаг вакцин илүү үр дүнтэй гэв

Их Британийн эрдэмтэд коронавирусийн эсрэг тарьдаг биш амьсгалдаг вакцин туршиж үзэхээр бэлдэж байна. Учир нь тэд вакциныг цусанд шахсанаас шууд уушгинд хүргэвэл илүү үр дүнтэй байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Лондоны Эзэн хааны коллежийн боловсруулж буй хоёр ч амьсгалдаг вакцин өдгөө хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй эхний вакциныг 180 хүнд туршиж үзсэн ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа аж.

Туршилтад оролцогчдод вакциныг астма өвчний эмтэй ижил байдлаар амьсгалуулах юм байна. Судалгааг ахалж буй эрдэмтэн Крис Чиу “Өдгөө биднийг айдаст автуулж буй цар тахал бол амьсгалын замын өвчинтэй төстэй байдлаар халдварлаж байна. Энэ нь эхний ээлжинд бидний хамар, хоолой, уушгины эсүүдийг өвчлүүлдэг гэсэн үг. Эдгээр эрхтнүүдийн хувьд биеийн бусад хэсгээс өөр дархлааны тогтолцоотой байдаг. Тиймээс цар тахлын вакциныг булчинд тарихаас шууд уушгинд хүргэх нь илүү үр дүнтэй байх боломжтой юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zocnin 2020-09-15 68.145.61.75

Amisgalaar haniad rmcnildeg buteegdehuun bdag Ter ih sain bna

Avatar

Зочин 2020-09-15 66.181.161.6

Энэ ыол зүгээр таамаг. Дархлааг амьсгалаар хийх боломж муу л даа. Яахав туршаад л үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж