Атлетико Мадридийн довтлогч Хятадад тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Атлетико Мадридийн довтлогч Хятадад тоглоно

Колумбийн үндэсний шигшээ багийн тоглогчийг 42 сая еврогоор авсан нь Хятадын хөлбөмбөгийн супер лигийн төдийгүй Азийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлт болж байгаа юм. Жексон Мартинесийг Атлетик Мадрид өнгөрсөн онд 35 сая еврогоор худалдан авсан юм. Энэ улиралд тэрээр 15 тоглолтонд оролцож, 2 гоол оруулсан статистик  үзүүлэлттэй байсан юм. Мартинесийг Гуанжоу Эверграндын бүрэлдэхүүнд авсан нь зөвхөн клубын түүхэнд онцгой үйл явдал болохоос гадна Хятадын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох  юм гэж клубын удирдлагууд мэдээлжээ.  Мартинес энэ клубт 9 дугаартай талбайд гарна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж