“Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн өчигдөр шөнө /2020.09.14/ хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдсан 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д ханджээ.
Одоогоор хордлого авсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох шинжилгээг авсан гэдгийг эмчилгээ хийлгэж буй иргэн мэдээллээ. Зочид буудлын 402 тоотод тусгаарлагдаж байсан иргэн “Өчигдөр шөнө 13 том хүн, нэг хүүхэд ХӨСҮТ-д ирсэн. Одоогоор хордлого авсан хүмүүсийн шээс, өтгөн, бөөлжис, цусны шинжилгээг авсан.
Биеийн байдал өчигдрөөс гайгүй болж байна. Тусгаарлагдаж буй “Dream” зочид буудлын хоолыг идээд энэ сарын 12-ны өдөр гэдэс хүчтэй базалж, гүйлгэж эхэлсэн. Есдүгээр сарын 11-ний өдрийн хоолны мах нь удаж, хуршсан амттай байсан. Сүүлийн хоёр өдөр өөр өөр хоолнууд өгсөн болохоор яг аль хоолноос нь хордлого авснаа мэдэхгүй байна. Хоолны хордлого авсан хүмүүс өөр өөр хоолноос хордсон гэх таамагтай байна лээ” гэсэн юм.
А.СҮРЭН
Зочин 2020-09-15 202.55.188.33
Gadaadad udaan baij baigaad Mongold ochioor ehnii 10-d honog hool taarahgui gedes evguitseed baidag. Zugeer hool ideed tegj baihad udsan hool bol bur muu baih ni oilgomjtoi. Ene bol tsamaarhaj baigaam bish ter ornii us undand biye ni zohitsood genet uur orchind orood ireheer tsochirdij dasah hurtlee bas hugatsaa heregtei baidgiim
зочин 2020-09-15 203.91.115.251
Ингэхээр чинь та нарыг яаж зөвтгөх юм бэ. Сиатлаас ирсэн хүүхдүүд амиа л хамгаалж хашгиралдсан байна шүү дээ. Сая саяар нь мөнгө хувааж авна хэрэг алгаа
дреам 2020-09-15 182.160.39.219
мөнгө л олж байвал бусад нь хамаагүй болсон цаг болж
Зочин 2020-09-15 124.60.114.164
Ажлын хариуцлага гэж бүх шатандаа алга болжээ.хүний амыг бүр нохойноос дор үзэж бна.хамгийн гол зүйл хоол хүнс .манайх шиг хятдын хортой хоол хүнс идсээр бгаад хорондоо тархлаадсан улс бхгүй.гадаадад бгаа д ирсэн иргэд тэр улсынхаа цэвэр хүнсийг хэрэглээд ирсэн учир тэр удсан маханд дорхноо хордлого авна шүүдээ.хоолоо анхаараач
Зочин 2020-09-15 202.21.108.221
Аль эртнээс УОК эрүүл хүмүүсийг бөөнөөр нь хороох гээд байсан юм.
Зочин 2020-09-15 192.82.76.24
Нэг юманд оруулсан нэр зүүчихээд үзэгдэх харагдах хүнгүй болохоор тэгэхээс яадаг юм бэ.
ххх 2020-09-15 103.80.210.229
ӨӨ ЯМАР БАЛАРСАН ЮМ БЭ ХЯНАЛТАА САЙН ТАВИАЧЭЭ ДАЙРАН ДЭЭР ДАВС ГЭЖ ЭНЭ Ч ХАРИН АСУУДАЛ ШҮҮ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ЖААХАН ИДЭВХИТЭЙ БАЙЛДАА