“Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн өчигдөр шөнө /2020.09.14/ хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдсан 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д ханджээ.
Одоогоор хордлого авсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох шинжилгээг авсан гэдгийг эмчилгээ хийлгэж буй иргэн мэдээллээ. Зочид буудлын 402 тоотод тусгаарлагдаж байсан иргэн “Өчигдөр шөнө 13 том хүн, нэг хүүхэд ХӨСҮТ-д ирсэн. Одоогоор хордлого авсан хүмүүсийн шээс, өтгөн, бөөлжис, цусны шинжилгээг авсан.
Биеийн байдал өчигдрөөс гайгүй болж байна. Тусгаарлагдаж буй “Dream” зочид буудлын хоолыг идээд энэ сарын 12-ны өдөр гэдэс хүчтэй базалж, гүйлгэж эхэлсэн. Есдүгээр сарын 11-ний өдрийн хоолны мах нь удаж, хуршсан амттай байсан. Сүүлийн хоёр өдөр өөр өөр хоолнууд өгсөн болохоор яг аль хоолноос нь хордлого авснаа мэдэхгүй байна. Хоолны хордлого авсан хүмүүс өөр өөр хоолноос хордсон гэх таамагтай байна лээ” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ