АНУ Монголд амьсгалын аппаратаар тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

АНУ Монголд амьсгалын аппаратаар тусламж үзүүлнэ

АНУ Монголд амьсгалын аппаратаар тусламж үзүүлнэ

Монгол, АНУ-ын ард түмэн коронавирусийн халдварын үед харилцан туслалцаа үзүүлж байна. Тухайлбал, америкийн талаас 1.2 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд мөн манайд хэрэгцээтэй байгаа амьсгалын аппаратыг тусламжаар өгөхөө АНУ-ын албаныхан мэдэгджээ. Энэ тухай өчигдөр (2020.9.14) болсон Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Ээлжит уулзалт халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдлаа.

Манай тал АНУ-д 1 сая ам.долларын эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Түүнчлэн АНУ-д гацсан монгол иргэдийг эх оронд нь буцаахад америкийн талаас дэмжлэг үзүүлж, улмаар монголын тал хоёр улсын хооронд дипломат статустай тусгай үүргийн шууд нислэгүүд үйлдэж, иргэдээ татан авч байгаа билээ.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа коронавирусын халдварын нөхцөл байдлаас үл хамаарч идэвхтэй өрнөж байгааг талууд тэмдэглэж, ГХЯ, Төрийн департамент нь ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийсэн нь талууд яриа хэлэлцээний сувгаа хадгалж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө тууштай байгаагийн илрэл гэдгийг харилцан тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж