Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов | News.MN

Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 14-нд цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэлл нар тус тус ахалж, хоёр талаас нийт 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Тухайлбал, 2019 онд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хамтран тунхагласан Стратегийн түншлэлийн хэрэгжилт, түншлэлийг бэхжүүлэх цаашдын зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монголын талаас Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн арга хэмжээ, цаашдын зорилт зэргийн талаар танилцуулав.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хамтран зарласан Өргөтгөсөн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор хоёр орны хоорондын Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов. Манай тал коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, консулын асуудлаар ярилцах хэрэгцээ байгааг тэмдэглэв.

Монгол, Америкийн ард түмэн коронавирусын халдварын нөхцөл байдлын үед бие биедээ туслалцаа үзүүлж байгааг талууд тэмдэглэв. Тухайлбал, америкийн талаас 1,2 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд мөн манайд хэрэгцээтэй байгаа амьсгалын аппаратыг тусламжаар өгөхөө мэдэгдээд байна. Манай тал АНУ-д 1 сая ам.долларын эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Түүнчлэн АНУ-д гацсан монгол иргэдийг эх оронд нь буцаахад америкийн талаас дэмжлэг үзүүлж, улмаар монголын тал хоёр улсын хооронд дипломат статустай тусгай үүргийн шууд нислэгүүд үйлдэж, иргэдээ татан авч байгаа билээ.

Талууд 2021 онд тохиох Монголд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Энхтайвны корпусын үйл ажиллагаа эхэлсний 30 жилийн ойн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөж ажиллахаар болов. Америкийн талаас Монголд хэрэгцээтэй байгаа салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа коронавирусын халдварын нөхцөл байдлаас үл хамаарч идэвхтэй өрнөж байгааг талууд тэмдэглэж, ГХЯ, Төрийн департамент нь ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийсэн нь талууд яриа хэлэлцээний сувгаа хадгалж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө тууштай байгаагийн илрэл гэдгийг харилцан тэмдэглэв. ГХЯ-д хоорондын дараагийн уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо хийхээр тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУДАРГА 2020-09-15 104.236.195.72

ОРОСУУД НЭГЭНТ НҮҮР БУУРУУЛАЖ БУЙ ӨНӨӨ ҮЕД БИД ГУРАВДАГЧ ХӨРШҮҮДТЭЙГЭЭ НЯГТ АЖИЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ..ОРОС ХЯТАД ХОЁР ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРСОНЫ ИЛЭРЛЭЛ НЬ ХЯТАДУУДИЙН ГАРГАЖ БАЙГАА ААШААР ИЛЭРЧ БАЙНА..ХЯТАДУУД ОРОСУУДИЙГ БАЗЧИХСАН БОЛОЛТОЙ.. ОРОСУУД ТА НАРЫГ ӨМӨӨРХӨӨСӨӨ ӨНГӨРСӨН ГЭХ ШИГ ӨМНӨДМОНГОЛЧУУДАД МААНЬ ХАТУУРХАЖ ЭХЭЛЛЭЭ..ХУУЧИН ЦАГТ ӨМНӨДМОНГОЛЧУУД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ГЭСЭН УХУУЛАГЫН ЧАНАРТАЙГААР БҮХ ЮМЫГ НЬ ЗӨВШӨӨРДӨГ БАЙСАН БОЛ ОДОО ЖИНХЭНЭ ЗАНГАА ХАРУУЛАЖ БАЙНА..МОНГОЛЧУУД СЭРЭМЖТЭЙ БАЙГААСА

Avatar

Зочин 2020-09-15 202.21.108.224

Хятадын тавиул, хөрөнгөжсөн коммунист, авилга луйврын эх баригч Ц.Нямдоржын хүү АНУ – Монголын харилцааг хөгжүүлнэ гэхээр гайхаад байх юм. Авилгал, албан тушаалын хэрэгтэн Н.Анхбаяр сууж байх хүн шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-15 103.26.195.138

гадаад.харилцаа идэвхжиж байна даа. Америктай чухал уулзалт хийсэн байна. Хятадын сайд ирчихлээ. Болж байна. Гадаад яамны шинэ удирдлага эрчтэй байгаа юм байна

Avatar

Зочин 2020-09-15 103.229.122.211

АМЕРИКУУДАА ТА НАР ГҮЙМӨН ТЭНЭГ ЮМАА МОНГОЛЧУУД БҮГД АНУ Д ОЧООД ОЧООД 3 ХАН САЯ.БИДНИЙ ВИЗИЙГ ЗҮГЭЭР Л ЧӨЛӨӨЛЧИХ .ХЯТАД МАНАЙХААС АВДАГ НҮҮРСНИЙ МӨНГӨГӨӨС ИЛҮҮ МӨНГӨ ЖИЛ БОЛГОН ТӨЛӨӨД ЦЭРГИЙН БААЗАА БАЙГУУЛААЧИХ ХЭН ХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-09-15 122.201.21.26

30 жил хоосон ярьлаа. "Америзийн бодит хөрөнгө оруулалт хэзээ Монголд орж ирэх вэ" гэсэн асуултын хариултыг мэдэх хүн байна уу. Бидний ажил харилцаа хоосон яриа, уулзалтаас цааш хэтрэхгүй байна. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж