Абрахам Линкольны туг үс өндөр үнэд хүрэв | News.MN

Абрахам Линкольны туг үс өндөр үнэд хүрэв

Абрахам Линкольны туг үс өндөр үнэд хүрэв

Абрахам Линкольны туг үс өндөр үнэд хүрэв

АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн агсны туг үс, цус дуссан цахилгаан зурвас хоёрыг дуудлага худалдаанд оруулж, 81000 гаруй ам.доллараар арилжжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулсан RR агентлагийн мэдээлснээр дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногийн сүүлд дууссан бөгөөд дээрх түүхэн эд зүйлсийг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна.

Зарагдсан 5см урттай туг үсийг Абрахам Линкольн 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд нас барсны дараа өдөр шүүх эмнэлгийн үзлэгийн үеэр хайчилж авсан аж. Туг үсийг түүнээс хойш дэргүүн хатагтай Мэри Тодд Линкольны үеэл доктор Лиман Бичер Тодд хадгалж байсан гэдэг.

Үсийг хадгалах сав тухайн үед олдоогүй тул Тодд халааснаасаа Ерөнхийлөгчийг буудуулсны дараа дайны яамнаас ирсэн цахилгаан шууданд боосон гэнэ. “Тэрбээр Линкольны цус, эсвэл тархины шингэнд норсон туг үсийг цахилгаан зурваст боогоод, дээр нь яаруу сандруу харандаагаар Линкольны үс хэмээн бичсэн” хэмээн Тоддын хүү ярьжээ.

Дуудлага худалдаа зохион байгуулагчдын мэдээлснээр аравдугаар сарын 7-нд Линкольнтой холбоотой өөр зүйлсийг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж