Дональд Трамп
Фото: Dennis Van Tine / Zumapress / Globallookpress.com
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлээд байгаа тухай The Independent сонин бичжээ.
Трампын талынхан Нобелийн хороонд ирүүлсэн мэдүүлэгтээ, тэдний нэр дэвшигч нь өөрийн үзэл баримтлалыг идэвхтэй явуулан радикал исламыг барин мөн Ираны цөмийн хөтөлбөр ба Хятадын коммунист бодлогын эсрэг тэмцэн энх тайвны хэрэгт тусалж байна гэж мэдэгджээ.
Нобелийн хороо санаачлагчдын хэсэг, хувь хүмүүсээс олон тооны нэр дэвшүүлсэн өргөдөл хүлээн авч байгааг мэдээлжээ. Нобелийн энх тайвны шагналд Ромын хамба Франциск, Эдвард Сноуден, АНУ-ын Сангийн сайд, Ираны Эрчим хүчний сайд зэрэг олон хүн байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР