Монгол Улсын их хурлын тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Монгол Улсын их хурлын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр баталлаа. Уг хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа дэд хорооны нэр өөрчлөгдөж Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо боллоо.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа. Уг хуулийг баталснаар хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-н болж өөрчлөгдөж байна.

Харин Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж