Айл өрхүүдийн дулааныг өчигдрөөс өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Айл өрхүүдийн дулааныг өчигдрөөс өгч эхэллээ

Айл өрхүүдийн дулааныг өчигдрөөс өгч эхэллээ

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас дулаан өгч эхэлдэг. Энэ дагуу өчигдрөөс айл өрх, орон сууцны дулааныг өгч эхэлжээ. Хотын баруун бүсийн орон сууцны айл өрхүүд халаалтад холбогдсон бол өнөөдрөөс зүүн хэсгийн дулааныг холбох юм байна.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр аравдугаар сарын 1-ны өдрөөс албан байгууллагуудын халаалтыг холбох юм. Гэхдээ дулаанаа авах хүсэлтэй бол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд хандах боломжтой юм. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж