“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг сунгажээ

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг сунгажээ

“Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийг өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр АТГ-аас саатуулсан билээ. Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдсан түүнийг шүүхээс нэг сар хорих шийдвэр гаргасан. Өнгөрсөн Пүрэв гариг (2020.09.10)-т түүнийг саатуулан шалгах хугацаа дууссан тул цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан байна.

Тэрбээр хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болж, АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байв.

Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Хөгжлийн банкинд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийн зээлийн 10 хувьд хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж. Тиймээс “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж