Жо Байден бага насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Жо Байден бага насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн үү?

Жо Байден бага насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн үү?

Энэ оны тавдугаар сард цахим орчинд цацагдсан ч төдийлөн олон хүнд хүрээгүй нэгэн бичлэг дээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден хууль тогтоогчдын охид, ач охидын биед дураараа хүрч, биедээ наан зогсоож, үсийг нь үнэрлэн, чихэнд нь ямар нэг зүйл шивнэж, үнсэхийг оролдож байгаа нь гарчээ.

Жо Байденийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээс хойш хэд хэдэн хүн түүний зохисгүй үйлдлийг хүчтэй шүүмжилж эхэлсэн юм. Тэр дунд энэ оны гуравдугаар сард сенатын ажилтан асан Тара Рейд 1993 онд Байденд хүчирхийлүүлж байснаа нийтэд зарласан билээ. Харин Жо Байден Тара Рейдийг танихгүй хэмээгээд ярьсан зүйлийг нь үгүйсгэснээс гадна хэвлэл мэдээллүүд ч дээрх хэргийг төдийлөн тоолгүй өнгөрсөн юм.

Мөн Техасын хүний эрхийн төлөө тэмцэгч Жонни Граз Жо Байденийг хүчирхийллийн хэргээр шалгах ёстой хэмээн үзэж буйгаа нээлттэй илэрхийлж, түүний дэмжигч Жейк Кониг гэгч дээрх бичлэгийг анх 2015 онд болсон конгрессийн тангараг өргөх ёслолын ажиллагааны зураг авалтын бичлэгээс эмхэтгэн нийтэлсэн байна.

Гэвч твиттер тус бичлэгийг хүүхдийн хүчирхийлэл харуулсан бичлэг хэмээн үзээд нийтлэхийг хориглож байсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж