Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо | News.MN

Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Оймсондоо арван  мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар  нарт холбогдох шүүх хурал  наймдугаар сарын 28-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг  өчигдөр /2020.09.14/ товлосон юм.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймээс  шүүх хуралдааныг есдүгээр сарын 21-ний 09.30 цаг хүртэл хойшлуулж шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь батлан даалтад байх хугацааг зөрчсөн гэж үзэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болжээ. 

Харин  дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Гэхдээ Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.

Нийслэлийн Прокурорын газраас:

  • Шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/,
  • Шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт хахуул авах гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/,
  • Шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн  нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус, тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zaas 2020-09-15 202.9.46.140

mongoliiig nam namiiin hulgaachuuud toriiin ner barij hulgaaa hiiiseer guilgachin bollooo

Avatar

Bat 2020-09-15 174.241.4.67

Gishyyn naiz ni yaasan be

Avatar

Зочин 2020-09-15 66.181.161.9

azzaya bol yasnii zabhai avgai l daa dandoo hoshogo ruuga gurliin mod chihuuldeg durtai gar daa

Avatar

Зочин 2020-09-15 66.181.161.9

huuhend 8 jil zaluud 12 jil ogno

Avatar

ju 2020-09-15 66.181.161.9

ene zaluu ene huuhenii hoshnogo ruu n guriliin ganjin durdeg huuhen zaluugiin nuuren deer n sheej baagaad daraa n horoondoo bie bieniihee ****g ruu helee hiij toglodog 2 doo gaj dontonguud

Avatar

өө 2020-09-15 202.55.188.43

Бүлэг хулгайч нар бнашдээ.

Avatar

МЭНГЭТ НЯМКАТАЙ ХАМТ 2020-09-15 64.119.22.40

БУУДААЧ

Avatar

mongol 2020-09-15 66.181.161.70

shorond hiideggui yum u

Avatar

Зочин 2020-09-15 66.181.186.104

х****л байгаа шүү!

Avatar

Зочин 2020-09-15 192.82.64.153

Булдруунуудийг ял өгөөд хөрөнгий нь хураа

Avatar

Зочин 2020-09-15 122.201.21.26

Баталгаатай баримттай ийм хэргийг одоо хүртэл шүүж "чадахгуй" байгаа Монголын шүүх хөөрхий…

Avatar

Авилгал цэцэглэн хөгжиж байгаа 2020-09-15 103.26.193.166

Яам, агентлагийн дарга нар багаараа хулгай хийхээр сонгуулийн дараа ирдэг. Тэгээд газар, хэлтсийн дарга нартайгаа нийлж хулгай хийх бүх сувгуудыг ашиглаж 4 жилийн турш хулгайлдаг. Төсөл, тендер, зөвшөөрөл, засвар, тохижилт гээд бүх үйл ажиллагаанд хулгайн савраа дүрдэг. Бүр жорлонгийн засварын ажилд хүртэл хар савраа хутгана. 4 жилийн дараа дахин өөр баг ирж хулгайг хөгжүүлдэг. Тэднийг нөлөө бүхий улс төрчид, сайд, УИХ-ын гишүүд тэр албанд нь томилдог. Тэд хамтрагчид юм.

Avatar

Зочин 2020-09-15 103.229.178.26

ийм паразит-хорхойнуудыг яаж ч чаддаггүй төр засаг хөөрхий еө :((

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж