Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Авлигаа оймсондоо нуусан Н.Баярсайханы шүүх хурал хойшиллоо

Оймсондоо арван  мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар  нарт холбогдох шүүх хурал  наймдугаар сарын 28-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг  өчигдөр /2020.09.14/ товлосон юм.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймээс  шүүх хуралдааныг есдүгээр сарын 21-ний 09.30 цаг хүртэл хойшлуулж шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь батлан даалтад байх хугацааг зөрчсөн гэж үзэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болжээ. 

Харин  дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Гэхдээ Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.

Нийслэлийн Прокурорын газраас:

  • Шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/,
  • Шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт хахуул авах гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/,
  • Шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн  нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус, тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж