Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг аравдугаар сарын 31-н хүртэл сунгахаар болсон. Иймд Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсад түр хугацаагаар ирсэн гадаадын иргэдийн оршин суух хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл сунгахаар болжээ.
Тодруулбал, богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн гадаадын иргэд визийн сунгалт хийлгэхдээ 3.5×4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт /хорооны Засаг даргын тодорхойлолт/-ын хамт биеэр ирж, маягт бөглөх юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ