АНУ-ын өр 19 их наядаас давлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын өр 19 их наядаас давлаа

Фото: Gary Cameron / Reuters

 

АНУ-ын Холбооны засгийн газрын өрийн хэмжээ нь албан ёсоор 19 их наяд ам.доллар хүрсэн тухай The Washington Times сонин мэдээлэв. Өрийн хэмжээ нь тус  улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 103 хувьтай тэнцэж байна.  Нийт мөнгөний 13,7 их наяд доллар нь компани, хувь хүмүүсийнх бөгөөд 5,3 их наяд нь засгийн газрын Холбооны нөөцийн системийн өмнө хүлээсэн зээлийн үүрэг юм.

 

Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ-ын өр бараг хоёр дахин нэмэгджээ. Мөн түүний  өмнөх бага Жорж Бушийн засгийн газар ч өрийг бас  л хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Обама өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд засгийн газрын зээлийн лимитийн нэмэгдүүлэх хуулийн төслийг баталсан юм. Ингээд тэд улсын өрийн асуудалд 2017 оноос онцгой анхаарахаар болжээ. Тэр үед улсын өр 20  их наяд доллар болно гэсэн тооцоо гарчээ.

 

Өнгөрсөн оны долдугаар сард бүгд найрамдагч сенатор Рон Пол АНУ-ын  хэт  хөөрөгдсөн өрийг шийдэх асуудлыг дэвшүүлж байна. Асуудлыг даруй шийдэхгүй бол АНУ Грекийн замаар орно гэж тэр хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж