БНХАУ-д өгөх хонийг Хэнтий, Сүхбаатар аймгаас бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

БНХАУ-д өгөх хонийг Хэнтий, Сүхбаатар аймгаас бэлтгэж байна

БНХАУ-д өгөх хонийг Хэнтий, Сүхбаатар аймгаас бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ 30 мянган хонь бэлэглэхээр болсон. Тэгвэл энэ хонийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдаас бэлтгэж эхэлжээ. БНХАУ-ын талаас хонь авахдаа өвчлөөгүй аймаг, бүс нутгаас сонгох, эрүүл хонь авах шаардлага тавьж байгаа юм байна.

Мөн нэг хонийг 95 мянган төгрөгөөр тооцож авч байгаа бөгөөд эрүүл байх, халдварт өвчний шинжилгээ авсан байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна.

Харин хонь хандивлах шийдвэрийн дараа иргэдээс маш их хандив өгсөн бөгөөд хандив өгч байсан ч эрүүл малтай бүс нутаг биш бол хандивын хонинуудыг авахгүй байгаа гэдгийг албаныхан хэлж буй. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас авах 30 мянган хонинд маш өндөр шаардлага тавьж, хорио цээрийн дэглэмийг маш өндөр сахиж байгаа учраас зөвхөн эрүүл бүсээс мал нийлүүлэх шийдвэр гаргаж, төрийн өмчит компаниар дамжуулан зардлыг гаргаж байгаа аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж