Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Налайхын авто замыг өнөөдрөөс /2020.09.15/ эхлэн ирэх сарын 25-ыг хүртэл хэсэгчлэн хаахаар болсон билээ. Энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Дэлхийн олон улсад  гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид  Монгол Улсад орж ирээд карантин хугацаагаа дуусгаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20.9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20.9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж