Үерийн улмаас иргэдийг “Вензоу” зочид буудалд тусгаарлажээ | News.MN

Үерийн улмаас иргэдийг “Вензоу” зочид буудалд тусгаарлажээ

Үерийн улмаас иргэдийг “Вензоу” зочид буудалд тусгаарлажээ

Үерийн улмаас иргэдийг “Вензоу” зочид буудалд тусгаарлажээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөсөн. Гэвч үерийн улмаас амралтад очих боломжгүй болсон тул Баянбайгаль амралтын газар  тусгаарлагдах иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулах зохицуулалтыг хийсэн гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тус зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдрийн /2020.09.15/   Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 43.228.131.105

Үнэа нэмээчээ тэгэхгүй бол яаж 50.0 к Аар хоногийн 5 хоол буудалд байрлуулах юм вэ

Avatar

Зочин 2020-09-15 202.21.105.26

Авилга өгч ирсэн 167 иргэн байжээ гээд шууд шулуухан ярьдаг болчуу л яасын. Авилга чинь нээх тийм сонин юм биш болчлоо шдээ. ккк

Avatar

nemo 2020-09-15 99.57.27.106

h****** erliizuud davarch bnadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж