Иран АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг санаархаж байна | News.MN

Иран АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг санаархаж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Иран АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг санаархаж байна

Иран АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг санаархаж байна

Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал Кассем Солейманыг хөнөөсний хариуд Өмнөд Африкт суугаа АНУ-ын Элчин сайдыг хөнөөхийг Тегеран төлөвлөж байна хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Кассем Солейманыг өөр зургаан хүний хамт хөрш Ирак улсад өнгөрсөн нэгдүгээр сард айлчлах үед нь АНУ-ын нисгэгчгүй онгоц пуужингаар харваж хөнөөсөн юм.

Өмнөд Африкт суугаа АНУ-ын Элчин сайд Лана Маркс нь Цагаан ордны тэргүүн Дональд Трампын удаан хугацааны найз бөгөөд 2019 онд томилогджээ. Politico сайтад тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг хөнөөх оролдлого гарч болзошгүй гэжээ.

Кассем Солейман нь олон жилийн турш Ойрхи-Дорнодын бүс нутагт Ираны эрх ашгийг хэрэгжүүлэгч, бусад орны хувьд аюултай өрсөлдөгч байсан юм. Солейманыг хөнөөснөөс хойш Ираны талаас АНУ-ын цэргийн баазууд руу тогтмол пуужингийн дайралт хийснээр 100 гаруй цэргийг шархтуулжээ.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж