АПУ-ийн залуучууд МАН, АН-ыг түшлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

АПУ-ийн залуучууд МАН, АН-ыг түшлээ

АПУ-ийн залуучууд МАН, АН-ыг түшлээ

Монголын топ бизнес эрхлэгчдээс амьдралын, ахуйн шаардлагаар улс төрд орж, аль нэг намын гишүүн болох үзэгдэл олон бий. Хэдийгээр ил цагаан бизнесээ дэмжээд явахгүй ч тэд бизнес эрхлэгчдийг төлөөлөх гэж, тэдний дуу хоолой болох гэж улс төрд ордог хэмээдэг. Өнгөрсөн хугацаанд улс төрд орж ирээд бизнесээ цэцэглүүлсэн нэг хэсэг байхад бизнесгүй ч улс төрөөс арчигдсан нь ч бий.

Гэхдээ Монголд бизнес эрхэлж л байгаа бол улс төртэй шууд хамааралтайгаар явдаг бичигдээгүй зарчим бий.

2018 онд АПУ-ийн эзэн Г.Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ийн үйл явдал, асуудал тодорхой эцэслэгдээгүй, ард түмний дунд одоо ч эргэлзээ байсан. Ийм л үед Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг улс төрд хүч үзэхээр Ардчилсан намаас 2020 оны сонгуульд өрсөлдсөн юм. Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхдөө ялалтаас илүү өөрийгөө таниулахыг, улс төрд орж ирснээ зарлаж аавынхаа тойрог болох Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн юм. Өөрөөр хэлбэл, аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлж, тэр АН-д, улс төрд орж ирсэн юм.

Тэгвэл саяхан Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг МАН-д элсч, намын батлахаа авчээ.

Түүгээр зогсохгүй МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчөөр шууд сонгогджээ. Улс төрд илүү их амбиц хөөх, дээшээ өгсөх зам нь “шулуудсан” хүмүүс дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга гэх замаар өгсдөг. Б.Цэлмэг тэр замаар алхаж эхлэв. Цаашид түүний улс төрд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэсэн үг.

Ийн ах, дүү хоёр МАН, АН гэх хоёр том намыг “түшиж” байгаа нь тэд аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлэх, бизнесээ “хамгаалахын” тулд хоёр том намд элсч байна гэж улс төр, бизнесийн хүрээнд жиг, жуг гэх болов.

Мэдээж  мэдлэг, боловсролтой залуучууд намд элсч, улс төрийн карьер хөөж байгааг нь буруутгахгүй. Гэхдээ л тэдний ард АПУ гэх том  нэр хүссэн хүсээгүй дагалдсаар л байх болно.

АПУ-ийн тодотголтой Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг нь АН-ын гишүүн бөгөөд НИТХ-ын төлөөлөгч. 2020 оны сонгуульд ч нэр дэвшиж, өвдөг шороодсон. Харин П.Батсайханых нь хувьд улс төрд гэхээс илүү бизнестээ онцгой анхаардаг гэлцдэг.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж