Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ | News.MN

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ

  • 21:45 цагт: Шүүх хурал дөнгөж сая дуусч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулжээ.

 

  • 5:20 цагт : Прокурор Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаарх дүгнэлтээ танилцуулж байна.

 

  • 2:50 цаг:  Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

  • 2:5 цаг: Давж заалдах шатны шүүхэд цахилгаан ирснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна.

 

  • 1:35 цаг: Давж заалдах шатны шүүхэд тог тасарсан учир шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл завсарлахаар боллоо.

 

  •  10.50 цаг: Давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

  •  09.15 цаг: Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал 09.00 цагт эхэлжээ. Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар оролцож байна. Яг одоо илтгэгч шүүгч хэргийн талаар танилцуулж байгаа бөгөөд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар шүүх хуралдаанд онлайнаар оролцож буй.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ 09.00 цагт болно. 

Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон билээ. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан.

Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Дээрх дөрвөн хүнд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон нь энэ юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-15 49.0.212.4

Энэ хүн буруугүй. 1937 он чимээгүй давтагдаж байна

Avatar

Зочин 2020-09-15 122.201.21.120

Нийгэмд үүссэн элдэв дургүйцлүүд дээр дөрөөлж, дэвэргэн, төрийн эрхэнд гардаг, тэгээд хууль, шүүхийг гартаа оруулж, сөрөг хүчнийхээ гол хүмүүсийг ямар нэг хэрэгт холбогдуулан барих, цагдах, хорих, хэргийг санаатай хүндрүүлэх зэргээр хүчийг нь сулруулах, өөрсдийгөө бататгахыг зорих. Энэ бол барууны ардчилсан хүчний мөрддөг, Засгийн эрхэнд гарах нарийн тэхнологийн нэг нь гээд л бичих юм байна.

Avatar

Зочин 2020-09-15 64.119.16.116

УЛС ТӨРД НӨЛӨӨТЭЙ АЛБАН ТУШААЛТАН АЛБАНЫ ЭРХ МЭДЛЭЭ ХОРТОЙГООР АШИГАЛСАН ГЭДЭГ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ УГ НЬ !

Avatar

Зочин 2020-09-15 64.119.27.133

Дарханы төмөрлөг Хөтөлийн цементийг идэгсэд тансаглаад л гадуур явж л байг ТЭ. ХҮРЭЛСҮХ ЭЭ

Avatar

Зочин 2020-09-15 64.119.19.58

elbegdorjiig dagaj tuunii amaar yvbal ingedeg uim,odoo Elbegdorj mongoliig tomoor horlohoor uls tor hiij ehleed bn,shouchin elbegdorj amid bgaa tsagtaa mongold tiiren bolsoor bh bolno

Avatar

Зочин 2020-09-15 202.126.89.167

mongold buh erunhiilugch buh erunhii saiduud bugdeeree ulsaas idej uusan hulgaich nar shuudee ylgaagui bugdl shorond ywah heregtei dee

Avatar

Зочин 2020-09-15 192.82.68.3

ял нь дэндүү багадсан даа

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.174

хулгайч луйварчдын бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.2-3 жилийн хорих ял бол яршиг л б.на. Өмнөх бүх луйварчдын ялыг дахин авч үзэх хэрэгтэй.Ард түмэн хууртагдахгүй шүү.

Avatar

Элбэгээ 2020-09-15 66.181.161.2

Ял нь багадсан бн

Avatar

Hhhh 2020-09-15 59.153.84.251

Uu s** nemj yadaj 10 jil uguuchee aduu hulgailsan huntei adilhan 6 jil shaahiin s** yumaa

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.174

1. Цагдаа руу салаавч гаргаж "Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. С. Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан. 2. Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч "Илт гоулд ” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компаний ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй. –

Avatar

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ах дүүсийн алт тойрсон аалзны сүлжээ!!! 2020-09-15 202.9.46.174

Ж.Эрдэнэбат шүүхэд ”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”, "Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой,алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ лээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн, Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй" гэж мэдүүлжээ. Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон. Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор .

Avatar

Ж.Эрдэнэбат өөрөө лицензгүй ч ойр дотно хүмүүсийнхээ нэр дээр алт олборлодог байв уу? 2020-09-15 202.9.46.174

Ерөнхий сайд байхдаа улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайтай "Элбэг Орд” компаний 14145 дугаартай лиценз давхацжээ. Энэ лицензийн нөхөн олговор болгож "Элбэг орд ”компанид "Улаансайр-1”, "Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг "Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.

Avatar

Ж.Эрдэнэбат 2020-09-15 202.9.46.174

Мөн Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ "Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон.

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.174

Байгаль орчинд хэрцгийн ханлагч сүйтгэгч цэвдэг алтны хулгайч лйварчин.Чи унагасан мод ухсан газар шигээ сүйтгэсэн мод уул ус горхи шиг төрөл төрөгсдөөрөө үйлийн үрээ эдэлж шорондоо үхэж далд орвол таарна.Хулгайч хятадын э****з хумсаа нуусан хувалз ард түмний нуруунд шигдсэн цус сорогч хулгайч ялтангийн хөрөнгийг хурааж ялыг нь нэм

Avatar

Иргэн 2020-09-15 202.55.188.90

Монголын. минь газар нутгийг зарж баяжсан х*******н шээсийг шоронд нь ялыг нь нэмж суулга.Юуны чинь давж заалдах…. Бидний өвөг дээдэс-Газар нутгаа зарсан хүний толгойг цавчдаг байсан ш дээ

Avatar

Иргэн 2020-09-15 202.126.89.136

Хөлсний бичээч чи удахгүй хэлс хэрэгт унаад ирэхээрээ ойлгоноо за

Avatar

Ц 2020-09-15 202.55.188.43

Оркоо хариуцлагаа хүлээгээд олон долоон юм гоншигоноод байлгүй шорондоо суу. Эр хүн Шиг бай. В конце коцов будь мужиком хоть раз в жизни. Придурок!

Avatar

Зочин 2020-09-15 66.181.161.49

Ene har daa sheesiig orosoor ulin h*****d haanaas garaltaa ork gedegee haruulj baina daa

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.174

ЯЛЫ НЬ НЭМЭЭД ЦААШ НЬ БҮҮР ДАЛД ХИЙ

Avatar

Irgen 2020-09-15 202.126.89.40

helmegdej baigaa hyn ug ne hyn ne ih zuv hyn yumsan Snuuh shiudver ee ergej haraad undesleliig ne sain shalgah baigaa

Avatar

zochin 2020-09-15 202.55.183.178

Хувийн шуналдаа хөтлөгдөж дүүгээрээ дамжуулж лиценз олгосон нь тогтоогдсон нь нотлогдсон. БҮҮР ЕС-Н ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХДАА.

Avatar

Mergen 2020-09-15 202.126.89.40

Helmegdeed baigaa hyn erh bish shiudver ee ergej harj dugnej tsegneh bsigss

Avatar

Зочин 2020-09-15 59.153.113.223

ЮУН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ НТР. УЛСААС ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ БАРИМТААР НОТЛОГОГДСОН ШҮҮ. 37 ОНЫ ХЭЛМЭГДСЭН ЭХ ОРОНЧ ХҮМҮҮСТЭЙ ӨӨРСДИЙГӨӨ ХАРЬЦУУЛЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА. ЭНЭ ГӨЛИЙСӨН ХУЛГАЙЧ НАРТ АР ТАЛ ИХ БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-15 202.126.88.57

Chi yuch medehgui baij meddeg hun shig yrih ymaa udahgui chi oorooch hiigeegui hergiinhee toloo yl avahaara oilgoh l baih daa

Avatar

ЗОЧИН 2020-09-15 59.153.113.223

ЧИ ХАРИН ЮУ Ч МЭДЭХГҮЙ АРДЧИЛАЛ ГЭЖ 30 ЖИЛ ТАРХИА УГААЛГАЖЭЭ. МОНГОЛ АРДЧИЛАЛ БИШ ФЕОДАЛЫН НИЙГЭМ Л ХӨГЖЛӨӨ ШҮҮ ДЭ. АРД ТҮМЭН ӨНӨӨДӨР БАЯН БАЙНА УУ. ЗӨВ АРДЧИЛСАН НИЙГЭМ ОДОО ТОГТОЖ МАГАДГҮЙ.

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.92

21 зуунд тог тасраад байхдаа яахав дэ . ..инээдтэй .

Avatar

irgen 2020-09-15 103.143.41.2

Mongoliig ene baitugai dampuuruulsan Elbegdorj, Saikhanbileg zugeer yavaad baihiin

Avatar

Зочин 2020-09-15 49.0.149.20

ЮУН ДАВЖ ЗААЛДАХ ХУРАЛ ВЭ ХУГАЦАА НЬ ӨНГӨРЧӨӨГҮЙ ЮМУУ

Avatar

Зочин 2020-09-15 49.0.170.94

Хэлмэгдүүлэлтээ зогсоогоочээ

Avatar

Зочин 2020-09-15 202.9.46.217

helmegduuleltee bolio odoo hangalttai sh dee.

Avatar

Төрийн төмөр нүүр 2020-09-15 73.95.133.57

Буруу юм хийсэн бол цохих хариуцлагаа хүлээх ёстой эвий энэ тэр үгүйгээр энэ бол хүний үзэж байгаа асуудал биш. Төр бурууд төмөр нүүрээ үзүүлнэ. Зөвд болон ядарсанд хайр хишгээ өгөх ёстой. Энэ тогтолцоо иргэн бүрт адил байж хууль гууль болдоггүй болно. Эрдэнэбатаас Монгол Улсад хохируулсан хохиролыг төлүүлэх.

Avatar

Зочин 2020-09-15 202.126.88.57

Та нар чинь ямар ч мэдээлэл байдаггүй юм уу нэг төгрөгний ч хохирол байхгүй шүү дээ зүгээр л улс төрийн хэлмэгдүүлэлт

Avatar

Altantsetseg 2020-09-15 122.201.19.99

Ewii dee minii aawaas ylgaa yu bhaw hvn aldaj onodog horwoo amjilt gaigvi ungurcheesei gehdee ard tvmend handaj helehed hvnii myyd durtai hvmvvs uudlehgvi shv hezee negen tsagt chinii eelj zaawal irdeg ym tiim bish ym gehed vr hvvhed chin shorond orno shv za Altantsetseg

Avatar

Зочин 2020-09-15 64.119.19.58

mongoliin tom erh medleer 3 say huniig horloson huniig eviidee gej pyldagnaad hereggui,ene hunii hiisen laid bagadsan shiitgel

Avatar

Зочин 2020-09-15 27.123.214.2

Ямар нүүрээрээ давж заалдах гээд байгаа юм болдоо. Албан тушаалаасаа буух болонгуут баахан газар лиценз нэрээр зарчихсан юм гэсэн биздээ. Ялыг нь ахиад 5 жилээр нэмээд өг.

Avatar

Зочин 2020-09-15 202.9.40.169

гэсэн биздээ…гэнээ. хэхэ, хэлэх үг алгаа. танай монголчууд бүгд ийм тэнэг шд.

Avatar

иргэн 2020-09-15 122.201.22.126

Солонгосын ерөнхийлөгч асан эмэгтэй ПАК шиг л байлдаа, гаргасан дутагдалаа хүлээж сураа, эхлээд ард түмнээсээ уучлалт гуй, ийм ёс зүйтэй байж л бид "БАР" улс болно.

Avatar

Зочин 2020-09-15 59.153.87.251

Юун бар мар
Засаг төр нь хулгайч дээрэмчдээр дүүрчихсэн байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж