SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар? | News.MN

SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол энэ онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, явган хүний гарц, дугуйн замтай бухимдалгүй стрессгүй хот болох байсан юм. Тэгвэл “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд  танилцуулсан нь олныг талцуулахад хүргэв. Сонирхолтой нь, хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар. Гэтэл Нийслэлийн удирдлагууд хөтөлбөр хэрэгжихэд тулгамдсан олон асуудал байна гээд яриад байгааг нь сонсохоор хэрэгжилтийнх нь хувь хэмжээ яагаад ч 92.5 хувьд хүрсэн байх боломжгүй байгаа юм.

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр:

-Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, Бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн эрхэм зорилгыг тавьж байсан түүхтэй. Тэгвэл дээрх том зорилтуудыг сонсох төдийд л бодит байдал дээр өөр дүр зураг таны санаанд бууж байгаа болов уу.  

Үүгээр ч зогсохгүй  нийслэлээс “92 хувь жаргаж үхлээ” нэртэй  фото, видео бүхий уралдаан зарлажээ.

Сэдэв нь:

  • түгжрэлгүй,
  • утаагүй,
  • хоггүй,
  • авто зогсоол элбэг, 
  • хүүхдэд ээлтэй, сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй, 
  • ус зайлуулах хоолойтой,
  • хальтиргаагүй,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй, 
  • агаар хөрсний бохирдолгүй Улаанбаатар гэнэ.

Ёстой л нийслэлийн удирдлагууд  мөрөөдлөө бичсэн гэлтэй. НИТХ-ын дарга Р.Дагва хэвлэлийнхэнд хандахдаа “Аз жаргалтай хот төсөл яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар. Хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох, аз жаргалтай байлгах олон ажил хийсэн. Улаанбаатар хотод хүмүүсийн амарч, зугаалах тав тухтай газрууд бий болгож байна” гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд амжсан.

Тэгвэл нийслэлийн иргэд үнэхээр аз жаргалтай амьдарч чадаж байна уу?

Монгол бол  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн ээлгүй улс гэж хэлж болно.  Гудамж талбайгаар явах, автобус унаагаар үйлчлүүлэх, хувийн болон төрийн байгууллагаар ороод гарахад олон, олон хүндрэл  учирдаг. Төр засаг нь ч  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хөсөр хаячихсан нь худлаа биш. Нийгэмд оролцоо багатай, төр засаг нь төдийлөн тоодоггүй тэдний төлөөлөл Ч.Ариунзул  ийнхүү ярьж байна.

ХОТООР ТЭРГЭНЦЭРТЭЙ ЯВАХАД ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ  ИХ  ТУЛГАРДАГ

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид бусдын тусламжгүйгээр амьдарч чадахгүй.  Тиймээс ихэнх нь нийгэмд эзлэх байр суурьгүй эцэг эх, ах дүүгийнхээ тусламжтайгаар амьдарч байна. Өнөөдөр банкны зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл ажилгүй, барьцаанд тавих хөрөнгөгүй. Тиймээс олонх нь гэр хороололд амьдардаг.  Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна гэх боловч энэ нь халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлагддаг. Харамсалтай нь, халамжийн тэр мөнгөөр хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн өмнө тулгардаг олон олон асуудал шийдэгдэхгүй.  Би хааяа хөл өвдөөд байхаар тэргэнцэртэй явдаг юм. Хотоор тэргэнцэртэй явахад дэд бүтцийн асуудал үнэхээр их тулгардаг.

Автобус болон байгууллагын шат,  босго, довжоо, хаалгаар зорчино гэдэг маш хүндрэлтэй. Эсвэл зам, талбай, гарцыг хааж машин таглаад тавьсан байх жишээтэй.

Гадуур явахдаа 1-2 хүний тусламжийг зайлшгүй авдаг.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгө өгөөд, гэрт нь байлгах ёстой гэдэг социализмын үеийн сэтгэлгээ одоо хүртэл ард иргэдэд байсаар л байна. Энэ утгаараа төрийн бодлого, хийж байгаа дэд бүтцийн төлөвлөлт нь үнэхээр муу. Улаанбаатар хотод олон гоё шинэ барилгууд баригдаж байна. Хүмүүс тэнд орж амьдарч, үйлчлүүлэх ёстой. Бид бас хүн шүү дээ. Бид бусадтай адил дэлгүүр орж, ресторанд сууж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл тэр дэд бүтцүүд нь байдаггүй.

НИЙСЛЭЛ ХОТ ХЭЗЭЭ Ч ТҮГЖРЭЛЭЭС САЛАХГҮЙ ЮМ БАЙНА 

Иргэн  Ө.Ирээдүй:

-Хичээл сургууль орсон учраас түгжрэл маш их байна. Орой ажил тарах цагаар дүүрэн хүнтэй автобусанд  байрнаасаа ч хөдөлгөх боломжгүй шахцалдаж, хүн бууж суухад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно.  Арайхийж түгжрэлээс гараад ирсэн автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэнэ, урд талын хаалгаар багталцахгүй алаан болно.  Орой болгон ийм түгжрэл байнга үүсдэг. Зам түгжрэлтэй болохоор нийтийн тээвэр удаан хүлээж байна. Хоёр цаг түгжирч байгаад л түгжрэлээс гардаг.

Замын түгжрэлд залуу нас минь урссаар гээд хүмүүс  шоглоод яриад байдаг ч бодит байдал ийм л байна. Нийслэл хот хэзээ ч, бүр хэзээ ч түгжрэлээс салахгүй юм байна гэсэн бодолтойгоо  би лав хэдийнэ эвлэрсэн.

Тиймээс автобусанд түгжирч, стрессдеж  цагаа үрж байхаар алхсан нь хамаагүй дээр. Уг нь  “2017 он гэхэд Улаанбаатар хот метротой болно”, “2020 он гэхэд морьтон Монгол метрогоор зорчино” зэрэг гоё амлалтууд нь биелсэн бол  өнөөдөр  иргэд автобусны хаалгаар багтаж ядан чихэлдэж, байрны гаднаас эхэлсэн түгжрэл төв замын дагуу үргэлжилсэн  дүр төрх үүсэхгүй байх байсан гэж боддог.

 УЛААНБААТАР ХОТОД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА УУ ГЭВЭЛ ҮГҮЙ

Иргэн Н.Чимгээ:

-Бороо орлоо гэхэд ус зайлуулах хоолой дутмаг учраас жолооч нар ус цацаад хэцүү. Жил бүрийн зуны гурван сар зам засварын ажил хийж байна гэдэг ч нүдэнд  харагдах зүйл ховор л санагдаж байна. Ер нь нийслэлийн дарга нар ажил  хийхээсээ илүү ярих нь их юм.  Улаанбаатар хотод аз жаргалтай амьдарч байна уу гэвэл үгүй шүү дээ. Хөдөө орон нутгаас анх хотод ирж үзсэн хүмүүс эхний долоо хоног ямар сайхан юм бэ гээд сүүл рүүгээ хөдөө буцахын хүслэн болдог. Дарга нар, борчууд бидний амьдралыг яаж ч мэдхэв дээ. Бараг автобусанд сууж ч үзээгүй биз. Дарга гээд дээр сууж захирамж гаргах бус хүмүүс дундаа ороод тэдний амьдралын нарийн зүйлсийг мэдэрч ажиллах ёстой гэж боддог.

ХОТЫН ЗАХААР ЯВАХАД Л “АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР”  БИШ ГЭДЭГ НЬ ХАРАГДАНА

Иргэн З.Төгсбаяр:

-Хотын захаар явахад л   “Аз жаргалтай Улаанбаатар” биш  гэдэг нь  харагдана.  Гэр хорооллын гудамж гэрэлтүүлэггүй, замын нөхцөл байдал муу. Шөнө орой бол золбин нохойд хүүхдүүд хөөгдөнө. Өвөл нь энд тэнд айлын угаадас дээр халтирч унана.  Угтаа бол бид гудамжаа хүртэл гэр шигээ тордож, цэвэрлэж байж эрүүл орчинд амьдарна. Даанч нийслэлийн гэр хорооллын гудамж гэдэг орхигдсон газарт анхаарлаа хандуулах хүн алга. 

 

ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ГЭР ХОРООЛЛЫН ГУДМААР АЛХААД, АВТОБУСАНД ШАХЦАЛДААД ЯВААД ҮЗ

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн:

-Би Чингэлтэй дүүрэгт арван жил амьдарч байна. Анх автобусны буудал нь сандалгүй байсан .Одоо ч тэр хэвээрээ. Гэр хорооллын тохижилтоос гадна  тэр дундаа захын чиглэлийн автобус бол их хэцүү дээ. Өглөө 07.30 цагт гэхэд багтам шахам зайгүй болчихсон, дүүрэн хүнтэй явж байдаг. Оройдоо түгжрэлээс болоод л явахгүй таг гацаж, хүрэлцээ нь мууддаг болов уу. Нийтийн тээврийнхээ үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл аль болох гэр хорооллын чиглэлүүдэд автобусны тоог нэмэх, үгүй бол түгжрэлээ багасгах хоёр арга байгаа санагддаг. Нийслэлийн дарга нар өөрсдөө гэр хорооллын гудмаар алхаад, автобусанд шахцалдаад яваад үз л дээ. Тэгээд арга, шийдлийг нь олоосой л гэж хүсч байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 80.110.118.146

сҮРЖИН НЭРТЭЙ БИЕЛЭГДЭХГҮЙ ХӨТӨЛБӨР ГАРГАЖ СҮҮЛД АМАА АСУУЛГАЖ СУУХАА БОЛИМООР ЮМ

Avatar

Xurts 2020-09-15 78.119.154.135

Ene UB xot saihan xugjuud bainaa

Avatar

онигоо 2020-09-15 193.57.67.241

Энэ уралдааныг нэг ТББ зарласан байсан?

Avatar

САМАРСАЙХАН 2020-09-15 64.119.22.40

ЗАЙСАН ХУЛГАЙ

Avatar

Батбаяр 2020-09-15 202.9.46.151

Хот асуудал ихтэй байж байж л дарга нар жаргалтай байна шүү дээ. Бүх юм Ок бол дарга нарын эхнэр хүүхдүүд мөнгө цаасгүй өлбөрч үхнэ шдээ.

Avatar

Зочин 2020-09-15 202.126.89.52

Бид ичмээр амьдарч бна

Avatar

Zochin 2020-09-15 150.129.143.202

Hoorhii doo Ulaanbaatar mini iim ch bolchih gej. Gadnii hunees uneheer sanaa zovdog shuu. Yadruu baij bolno, tseverhen baij yagaad boldoggui yum bol oo. Darga nar l gene, bidnii l oroosnuud shuu dee, hotiin zahaar yavsan yavaagui yamar baigaag sain medej baigaa. Yadruu zuduu baisan hun l jaahan deerdeheeree huuramch hyamsgar zantai boldog yum. Tegehereer " darga nar guai " muu ajillaj baigaa baihgui yu.

Avatar

ИРГЭН 2020-09-15 103.57.92.19

ТҮГЖРЭЛ БУУРУУЛНА ДУГУЙН ЗАМЫГ НЭМЖ ТАВИНА ГЭЭД БАГА САГААР ХИЙЖ Л БАЙНА. ГЭХДЭЭ ХАНГАЛТГҮЙ. ТАВЬСАН ЗАМУУД НЬ УУЛЗВАР ГАРЦ ДЭЭР ӨНДӨР БОРЖУУРТАЙ БАЙНА. ҮҮНИЙГ НАЛУУ БОЛГОЖ ТАВИХ, ЗАСАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ДУГУЙНААС ГАДНА ХҮҮХДИЙН ТЭРГЭ МӨН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТЭРГЭНЦЭР ЯВАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДГИЙГ ХИЙЛГЭЖ БАЙГАА ХИЙЖ БУЙ ХҮМҮҮС ДААНЧ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2020-09-15 202.126.88.36

Уул шугамандаа бол АЗЖАРГАЛТАЙ ЖАРГАЛГҮЙ байх эсэх нь 80 хувь нь Ард иргэд биднээс л хамаарах юмсан…Ард иргэд минь аливааг ухах ухаан хомс юмдаа хөөрхий………

Avatar

Зочин 2020-09-15 66.181.177.146

Юу вэ нээх цэцэн цэлмэг аашсан баагий байх чинь. Аз жаргалтай, аюулгүй байх орчин байхгүй байгаа нь үнэн шдээ. Худлаа хуцаж байдаг шүү өөрөө

Avatar

жаргаан зовоочих юм байна доо 2020-09-15 104.232.37.25

хотын төвд, дэд бүтэцтэй гаүзар барилга барих зөвшөөрөл өгөхөө боль, одоо. Зөвхөн гэр хороололд барилгын зөвшөөрөл өг. тэгэхэд энэ асуудал чинь мөдхөн шийдэгдэнэ. Мөн гэр хороололд цэвэр8 бохирын шугам оруулаад өгчих л дөө, хотын төвдөө багшралдаад энэ асуудла чинь үүсээд байна шдэ, данадаа болохгүй, бүтэхгүй, боломжгүйг нь олж харах юм

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-15 192.82.64.190

ХҮНИЙ ТӨЛӨӨ БИШ АЛЬ ДИВАНГАРЫН ТҮҮХ ЯРЬЖ ,АРДЧИЛАЛ, "ИЗМ,,"ДЭХЭЭР ЯАЖ АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР БАЙХАВ ДЭЭ ,,, АН-МАН ХОТЫГ 30 ЖИЛ УДИРДАХАААРАА ЗААВАЛ ТӨВ ТАЛБАЙГАА ЧИНГИСИЙН БОЛГООД ДАХИН ӨӨРЧЛӨӨД ХУУЧНААР НЬ СУХБААТАРЫН ТАЛБАЙ БОЛГООД ҮХСЭН ХҮНИЙ ХӨШӨӨТЭЙ НОЦОЛДОЖ АВОМАШИН ОЛОН БОЛОХООР МАШИНД ЗОРИУЛЖ ЗАМЫГ ӨРГӨТГӨХӨӨР ,ЭНЭ ХОЁР НАМ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛ ХИЙСЭН ГЭХ ОЙЛГОДОХГҮЙ БАЙГААМ ДАА ,,,,,,

Avatar

qqq 2020-09-15 150.129.140.240

Ugsun ner ni hurtel shal huduu, yamarch medremjgui, bodit baildlaasaa tasarchihsan. Ichij uhmeer setgelgeetei dargantsaruud

Avatar

zochin 2020-09-15 202.179.25.133

garchaar garachad buur aimaar, yvgan chunii zam chaachsan be ????

Avatar

Зочин 2020-09-15 103.14.38.132

Энэ ТҮЦ гэгчдийг байхгүй болгохоос УБ -ийн гудамжинд гэрэл гэгээ тусна даа

Avatar

Зочин 2020-09-15 59.153.115.85

Аз жаргал Амарсайханы эхнэрийн а ланд л бгаа бх даа… Тэнэг н**ш шүү

Avatar

зочин 2020-09-15 183.177.97.14

аз жаргалтай хот гээд хайгаад байх юм тэр чинь хүүхдийн 100-н үүдэнд байгаа 3-н шавар
баримал шүү дээ. бүх мөнгө нь тэнд орсон ……………..

Avatar

Зочин 2020-09-15 202.9.40.172

УБ хотын гудамжинд хүний аюулгүй байх амьд явах эрх зөрчигдөж байгаа. Дэгэн догонтой эрээвэр хураавар янз бүрийн хавтан тавьсан замаар явж байгаа хүнд хий гишгэж шагайгаа мултлах хөл гараа хугалах эрсдэл байнга дагалдаастай. Энэнээс аюултай нэг юм нь явган хүний зам дээр гадас зоочихсон байдаг. Энэ гадсан дээр унавал …Тэгээд замаар хөглөрсөн рeкламны самбар гээд сэтгэл байвал амархан хийж өөрчилж болох ажил их байна. Хотын дарга нарт ажил хийх сэтгэл алга .

Avatar

Зочин 2020-09-15 43.242.243.17

Яг үнэн. Ялангуяа хотын төвд самбар байрлуулж байгаад авч хаясны дараа 3-5 см төмөр труба үлдээчихдэг.Би нэг удаа яарч яваад харалгүй бүдэрч харуулдаж унаад үхэхээ шахсан. Бас явган хүний замын яайжгий болсон хавтангууд бас бүдэрч унах эрсдэлтэй. Үнэхээр хөрөнгө мөнгө биш сэтгэл л дутдаг даа.

Avatar

Зочин 2020-09-15 203.98.77.101

ХАМГИЙН ЭХЛЭЭД ШИЙДЭХ №1 АСУУДАЛ БОЛ ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ. ЭНИЙГ ШИЙДЭХ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ЧАДСАН ТӨСӨЛ, БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН БАГИЙГ ХОТЫН ДАРГААР СОНГОЁ.

Avatar

Зочин 2020-09-15 64.119.27.133

Хулгайчуулаа сайн хар л даа АЗ ЖАРГАЛТАЙ Л БАЙНА ШДЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж