Допингийн эсрэг үндэсний төв амьд уу, аль эсвэл авлигад живэв үү! | News.MN

Допингийн эсрэг үндэсний төв амьд уу, аль эсвэл авлигад живэв үү!

Допингийн эсрэг үндэсний төв амьд уу, аль эсвэл авлигад живэв үү!

Допингийн эсрэг үндэсний төв амьд уу, аль эсвэл авлигад живэв үү!

Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадамд үзүүрлэж, өнөө цагийн үнэмлэхүй хүчит бөхчүүдийн нэг гэдгээ батлан харуулсан Монгол Улсын аварга Н.Батсуурь өчигдөр/2020.09.14/ мэдэгдэл хийж,  өөрийнх нь шинжилгээний А сорьцоос хориотой эм бэлдмэл бага тунгаар илэрснийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр энэ явдал харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу  хариуцлага хүлээхэд бэлнээ илэрхийлж, ард түмнээсээ уучлалт гуйсан. Түүнээс илэрсэн гэх триметазидани бодис нь хориотой эмийн жагсаалтад багтдаг. Насанд хүрсэн хүн уг эмийг 60 мг-аар уухад цусанд дахь агууламж 11.5 цагийн дотор 50 хувь, шээсэн дэх агууламж нь 48 цагийн дараа 60 хувь болон буурч гадагшилдаг аж. Н.Батсуурь аваргын зүгээс ийм төрлийн бодис агуулсан эм бэлдмэл, тариа өөрөө хэрэглээгүй, хоол унданд нь хольж өгсөн байх магадлалтай гэж хардаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн  Монголын допингийн эсрэг агентлагийн үйл ажиллагааг шүүмжилж, Монгол улсын аварга Н.Батсуурь “Гадаадын тэмцээн уралдааныг хархад тамирчны ард допингийн шинжилгээг нь хариуцсан ажилтан алхаж байдаг. Гэтэл манай улсад энэ процесс алдагдаж байна. Шууд  допингийн шинжилгээний өрөө рүү явах байтал телевизийн эфирийн өрөө рүү ороод, цаашаа айраг цагаа идэж уугаад, сүүлд нь шинжилгээгээ өгдөг” гэсэн нь анхаарал татаж байна.  Наадам болгоны дараа сэргээш хэрэглэсэн гэх дуулиан дэгдэхийн хэрээр Монголын допингийн эсрэг үндэсний төв юу хийдэг, ямар байгууллага вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.  Өөрөөр хэлбэл, Монголын допингийн эсрэг үндэсний төв өнгөрсөн хугацаанд сэргээшийн төрөлд ордог эм, түүний хор хөнөөл, хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө  яаж эрсдэлээс хамгаалах  талаар бөхчүүдэд сурталчилан таниулах ажлаа хийсэнгүй учраас л жил, жилийн наадам болгоноор допинг хэрэглэсэн гэх дуулиан дэгдэж, Монголын үндэсний бөхийн спорт шавар шавхайтай хутгалдах болсон байна.

 

Аварга Н.Батсуурь хэвлэлийн хурлынхаа үеэр Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс наадмын өмнө бөхийн галуудаар явж допингоос сэргийлэх, энэ талын мэдээллийг хүргээгүй талаар дурдсан. Угтаа өмнөх жилүүдэд ийм сургалт явуулдаг, гэвч энэ жил бүтэц, удирдлагууд нь өөрчлөгдсөн тул ямар нэгэн допингийн талаар үйл ажиллагаа зохион байгуулаагүй гэлээ. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын ерөнхийлөгчөөр Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирлаар Д.Мөнхболд ажилладаг. Тэд яагаад үүрэгт ажлаа хийж, бөхийн галуудаар явж сургалт зохион байгуулсангүй вэ.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр хориотой эм бэлдмэлийн жагсаалтаа шинэчлэн гаргадаг. Бөхчүүд ч гэлтгүй бүхий л спортын тамирчдад шинэчилсэн жагсаалтаа танилцуулж, урьдчилсан арга хэмжээ авах нь Монголын допингийн эсрэг үндэсний төвийн хийх ажил. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилалт гээд энерги, хөлс, шингэн  байнга алдаж байдаг тул тусгай эм бэлдмэл хэрэглэж амин дэмүүдээ нөхдөг. Үүн дээр нь допингийн эсрэг үндэсний төвөөс хяналт тавин тамирчдын хэрэглэж буй эм бэлдмэлүүдийг нь хянан үзээд, хориотой бодис байгаа эсэхийг нь хянах хэрэгтэй байв. Ирэх жил олимпийн наадам болно. Гэтэл Н.Батсуурийн хэлсэн үгнээс харахад тамирчдын хоол ундад сэргээш холих эрсдэл тун өндөр байгааг нотлов. Тиймээс  тамирчдынхаа идэж, ууж, хэрэглэж байгаа зүйлс дээр нь анхаарч, ажиллахгүй бол Монгол Улсын нэр сэвтэж мэднэ.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан, түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсгийн албан тушаалтнуудыг  албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай ярьсан. Тэднийг шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар хахууль авсан гэж буруутгажээ.

Дэлхий дээр нийт магадлан итгэмжлэгдсэн 32 лаборатори байдгаас манай улстай хамгийн ойр нь Москва, Бээжин, Сөүл хотод байдаг лабораториуд. Допингийн эсрэг үндэсний төвөөс зохих журмын дагуу шинжилгээ аваад Сөүлийн лабораториор шинжлүүлдэг гэнэ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Нэр бүхий гишүүдээс допинг илэрсэн нь үнэн. Шинжилгээний хариуг допингийн эсрэг үндэсний төв авсан. Шинжилгээний А сорьцын дүн есдүгээр сарын 8-нд комисст ирсэн" хэмээсэн.

Монголын допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьцыг авч, итгэмжлэгдсэн олон улсын лаборатори явуулж, хариуг нь хүлээн авдаг. Монголын допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон, их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт шалгагдсан. Энэ талаарх мэдээллийг одоог хүртэл АТГ ил болгоогүй л байна.

Зөвхөн үндэсний бөх дээр Монголын допингийн эсрэг үндэсний төвийн хариуцлагагүй үйл ажиллагаа ажиглагдаж байгаа юм биш. Чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон П.Орхоны асуудал дээр ч тэд хайнга хандсан. П.Орхон бол өөрөө “Би хэрэглээгүй. Намайг хорлочихлоо” гэж ярьж байсан. Тэрнээс биш хэн, яаж, ямар зорилгоор түүнийг хорлов гэдгийг өнөөг хүртэл хэн ч олж чадсангүй. Угтаа дэлхийд данстай П.Орхон зэргийн тамирчдын идэж, уухыг нь хүртэл харж, хянаж, юу идэж болох, юу идэж, хэрэглэж, ууж болохгүйг нь допингийн эсрэг үндэсний төв тэргүүтэй байгууллагууд зааж зөвлөж ойлгуулах хэрэгтэй. Аугаа Каори Ичог ялж, 13 жилийн хугацаанд тохиосон ганц ялагдлыг амсуулсан П.Орхон ирэх жилийн Токиогийн олимпод оролцох боломжгүй нь харамсалтай. П.Орхон шиг олимпийн найдваруудаа допингийн асуудлаар бандуулаад байвал хэцүү. Тиймээс багш, дасгалжуулагчид, спортын холбоод, допингийн эсрэг үндэсний төв хамтран ажиллах нь зүйтэй.

2018 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах нь багассан тус байгууллага нь 2017 онд спортыг дэмжих сангаас 200 сая төгрөгийн санхүүжилт авч байжээ.

Монголын допингийн эсрэг үндэсний төв бол ТББ статустай, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй, Монголын үндэсний олимпийн хорооны харьяа байгууллага. Монголын тамирчдад допингийн талаарх мэдлэгийг олгож, үүнээс урьдчилан сэргийлэх, цэвэр шударга өрсөлдөх эрхийг нь хангах ёстой Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага дипинг үйлдвэрлэдэг байгууллага болж хувирчээ гэхэд буруудахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Awgai 2020-09-15 66.181.161.55

Ugaasaa yuuch hiidgui hden sonotson awgai nar l suuj baidgiishdee.hii tsalin awsan manuuhai nar.bohchuuddee dopingiin torold bagtddag em beldmelee bainga taniltsuulj surgalt simnar ywuuldag bol ingehgui

Avatar

БиМонголХүн 2020-09-15 139.5.217.195

Одоо л нэг ньюс.мн допингийн талаар томоохон вэб хуудас шиг ухаантай зүйл бичжээ. Тэрнээс зариг.мн тэй ав адилхан хэт нэг талыг барьсан зөвхөн оюунболдыг илэрхий худал мэдээллээр харлуулж бичсэнд мөнгөтэй бол хэнд ч биеэ худалдахад бэлэн шиг харагдаж байлаа. Их мөнгө өглөө гэж Илэрхий худал мэдээллийг үнэн юмшиг битгий гаргаж байгаач гэж хүсье дээ!

Avatar

зочин 2020-09-15 192.82.65.120

Наадмаар барилдах бөхчүүд бүгдээрээ сэргээш хэрэглээд барилдвал зохино. Шинжилгээ энэ тэр гэж ажил удаад байхгүй. Хэрүүлгүй амар.

Avatar

Зочин 2020-09-15 49.0.149.20

ХАРИН Ч ОРОЙ ИЛЭРЛЭЭ АНХ ТҮРҮҮЛЖ БАЙХДАА Л ХАМАРААС НЬ ЦУС ГАРААД БАЙСНЫГ ХҮМҮҮС САНАЖ БАЙГАА БАЙХ ОЮУНБОЛД ДНК ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ ГЭЭД БАЙСАН НЬ ЭНЭ ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Avatar

зочин 2020-09-15 66.181.166.196

Допингийн эсрэг үндэсний төв рүү дайрах хэрэггүй л болов уу, шинжилгээ өгөхийнхөө өмнө юугаа идэж уух нь тухайн хүний хэрэг, өөррсдийнх нь ухамсартай холбоотой асуудал ш дээ, наадмын өмнө сургалт сурталчилгаа хийх ч хэрэггүй, юу хэрэглэж болох, юу болохгүйг өөрсдөө судалж мэдсэн байх шаардлагатай, ДЭҮТ-ийн үндсэн ажил бол шинжилгээг үэнэ зөв авах, цаашдын процессийг хянаж, үнэн зөв хариу гаргах л явдал ш дээ, шинэжилгээ авахаас өмнөх нь энэ төвд хамаагүй

Avatar

Зочин 2020-09-15 202.179.21.207

Хорлоод бхдаа ч яахав мэлзэж бгаан

Avatar

ЭМЧ 2020-09-15 202.137.144.76

Дэлхийн ДОПИНгийн эсрэг байгууллага WADA тийм тэнэг газар биш, Батсууриас илэрсэн бодис ганцхан тэр эмэнд бахгүй? ЭЦЭЖ ЦУЦАХГҮЙ БОЛГОДОГ ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЖ ХҮЧИЛ ТӨРӨГЧӨӨР ХАНГДаг судсыг тэлдэг БИЕНИЙ ХҮЧНИЙ АУИЛЛАГАГ иДЭХЖҮҮЛДЭГ БОДИС ХЭРЭГЛСНЭЭС ХОЙШ7ХОНОГИЙН ДАРАА АСАР ИХ ХҮЧТЭЙ БОЛДОГ ТУХАЙ ЮУТҮБЭЭС УНШЦГАА, 7-14хоногийн өмнө хэрэглсэн бодис биенд үйлчилсэн ч цжсанд бага илэрдэг ч допингийн шалгалтанд хэмжээ гэж байгаа, тэр байтугай шээс хөөх хаван буулгах эмийг ч допингийн э

Avatar

Battulga 2020-09-15 202.9.46.75

Mongol ylcad olimpiin horoog avaad yvahaar hun alga uu.undur bolovsoroltoi tamirchid baigaashdee tuvshinbayar bol buh barildag hun shuu dee arail juldan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж