Бритнийг чөлөөл! | News.MN

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Бритнийг чөлөөл!

Поп гүнж Бритни Спирс “өөрийгөө асран халамжлах эрх” буюу бие даан шийдвэр гаргах эрхээ алдснаас хойш 10 гаруй жилийн дараа шүтэн бишрэгчид нь үнэний эрэлд гарчээ. “Бритнийг чөлөөл” хаштаг бүхий подкастууд, сэтгэгдлүүд, мэдээнүүд олон нийтийн анхаарлыг татах болов. “Бритнийг чөлөөл” хөдөлгөөн анх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-нд хэдэн шүтэн бишрэгч нь Уэст Холливуд хотын танхимын гаднаа лоозон барин жагссанаар эхэлжээ. Энэ үед Бритни сэтгэц мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээнд гурван сар хамрагдсаны дараа дөрөвдүгээр сарын 17-нд олон нийтийн өмнө гарч ирээд байв. Олон сар нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан гэхэд Бритни ядарч туйлдсан төрхтэй байсан нь шүтэн бишрэгчдийнх нь эргэлзээг төрүүлжээ. Улмаар түүнийг өөрийн хүслийн эсрэг хүчээр сэтгэцийн эмнэлэгт гурван сар хоригдсон гэх хардлага газар авчээ.

“Change.org” вэбсайтад нийтлэгдсэн “Бритнийг чөлөөл” хөдөлгөөнд 259 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Мөн "Бритнийг чөлөөл" хөдөлгөөнийг экс нөхөр Жэсон Александр ч дэмжиж буйгаа илэрхийлжээ. Үүний дараа Бритни өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын шүүхэд эцгийнхээ хараа хяналтаас гарах хүсэлтийг гаргаж,  есдүгээр сарын 2-нд шүүх хуралдаан болжээ. Тэрбээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч хурлаар хэлэлцэх олон асуудал нь хувь хүний нууцад хамаарах тул хүсэлтийг хүлээж аваагүй. Улмаар шүүхээс түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл энэ хэвээр байх шийдвэр гаргажээ.

Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм.

Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон. Харин 2019 оны эхээр эцэг Жеймс нь эрүүл мэндийн шалтгаанаар тус эрхээ Жоди Монтгомери гэгчид шилжүүлжээ. Бритнийг чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь их хэмжээний мөнгөний ашиг сонирхолтой холбоотой гэж шүтэн бишрэгчид нь хардаж байна. Өдгөө 37 настай Бритни дангаараа биеэ авч явах чадваргүй гэх тодотголтой өнгөрсөн 11 жилийн хугацаанд дөрвөн удаа дэлхийг тойрон 250 орчим тоглолт хийсэн.

Эх сурвалж: Billboard

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-15 84.17.36.146

Баян хүнийг балаг тойрдогүй гэдэг чинь яг үнэн үг дээ хөөрхий гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж