Трамп БНАСАУ руу явахдаа эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Трамп БНАСАУ руу явахдаа эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэжээ

Трамп БНАСАУ руу явахдаа эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар дахин нэг ном гарчээ. "Вашингтон Пост" сонины ахмад сэтгүүлч Боб Вүдвардын бичсэн “Rage” нэртэй ном маргааш (2020.09.15) худалдаанд гарах бөгөөд уг номд Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд болсон сонирхолтой үйл явдлуудын талаар дурдсан байна.

Тухайлбал, Дональд Трамп 2017 онд хоёр Солонгосын хил, DMZ (Demilitarized Zone) буюу зэвсэггүй бүсэд зочлохоор явсан ч цаг агаарын байдлаас болоод буцаж байв.

Тухайн үед Трамп нисдэг тэргэнд явж байхдаа “Өнөөдөр өглөө би гарахдаа Меланиад баяртай гэж хэлээд үнссэн. Бас дахин уулзахгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Би өөрийгөө бодсондоо ингээгүй, АНУ-ын ерөнхийлөгчид ямар нэг муу зүйл тохиолдохоос болгоомжилсон юм” хэмээн ярьсан талаар “Rage” номд бичжээ. Түүнчлэн яах аргагүй цаг агаарын байдлаас болж буцахдаа сул дорой, аймхай мэт харагдах вий гэхээс санаа зовж байна гэж ярьж байсан аж.

2017 он бол АНУ болон Хойд Солонгосын харилцаа хамгийн муу түвшинд хүрсэн цаг үе байв. Энэ явдлаас хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Дональд Трамп хоёр Солонгосын хил дээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай амжилттай уулзсан юм. Ингэснээр тэрбээр тус улсын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж