Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2020.09.15/ манай улсад айлчилна.
Айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилготой гэдгийг ГХЯ-наас мэдээлсэн.
Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулах аж.
Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ томоохон төслүүдийн явцыг урагшуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр талууд ярилцана гэсэн урьдчилсан мэдээллийг өгч буй.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван өнөөдөр үдээс хойш манай улсад ирж маргааш үдээс ѳмнѳ буцах юм байна.
Айлчлалын хѳтѳлбѳр албан ёсоор гараагүй бѳгѳѳд урьдчилсан байдлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт мөн ѳргѳтгѳсѳн яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Ван И тѳрийн гурван ѳндѳрлѳгт бараалхах эсэх нь одоогоор эцэслэгдээгүй байна.
Зочин 2020-09-15 104.131.92.125
ХӨӨЕ ЭРГҮҮ МАЛАА МОНГОЛЧУУД ХЯТАДААС ЮУ Ч АВАХГҮЙ БАЙСАН АМЬДРАНА ..ХЯТАД ДЭЛХИЙ ДЭЭР ГАНЦААРАА БИШ МОНГОЛЧУУДАД ГУРАВДАГЧ ХӨРШ ГЭЭД ОРОС ХЯТАДААС БУСАД НЬ БАЙНА ХАХА ..ХЯТАДУУД Л ЯС ЮМАН ДЭЭРЭЭ МОНГОЛООС ЮМ АВАХЫН ТҮҮС БОЛНО БАЙХ ШҮҮ ҮҮНД ИТГЭЭРЭЭ ТЭДЭНД МОНГОЛЫН ТҮҮХИЙ ЭД ХЯМД ОЧИЖ БАЙГАА ЭНЭ БЯСЛАГНААСАА ТЭД ЯАГААД Ч САЛАХЫГ ХҮСЭХГҮЙ ЦАГ БОЛСОН.
Иргэн 2020-09-15 122.201.24.81
Энэ удаа бяслагийг нь авчих, Өвөр монгол ахан дүүсийнхээ тухай ярьж болохгүй нь байна шүү. Зорилго ердөө энэ.
Д 2020-09-15 121.118.236.198
Өвөрмонголд асуудал хүнд байхад ар монголоос хятадын гадаад хэргийн сайдыг урьж байгааг ойлгож чадахгүй байна. Монголын төрд хятадын тагнуул, эрлийзүүд орогносон байж болох хардлага үүсгэж байна. Ер нь сонгуулийн үед намайг дэмжиж өгөөч гээд хятадаас хандив гуйж явсан луйварчингуудын тухай мэдээлэл багагүй гарч байсан. Эдгээрээс дүгнэхэд төрийн ажлыг хэнд даатгаад байгаагаа ухаарах цаг монголын ард түмний өмнө тулгарсан бололтой.
Монгол улсад аюул нүүрэлж байна.
Зочин 2020-09-15 192.82.73.2
Тэр үнэн. Хятадтай сууж хүүхэд гаргасан хүүхнүүд их болсон. Одоо харин хятадын талд тэдний хүүхдүүд ажиллаж байна. Хятадыг төрөөс хайж олох их амархан. Бүгд дарга нарын найз болчихсон байдаг.
.Ш .Бямбажав. 2020-09-15 202.9.46.222
Эрх чөлөө , тусгаар тогтнолоо 700 сая юаниар худалдах гэж үү? Хятадууд зүгээр л буцалтгүй өгчихнө гэж огт б.хгүйг монгол хүн бүхэн мэднэ . Өвөрмонголчуудыг , шинжаан уйгаруудыг яаж дарамталж б.гааг хар, хожмын өдөр монголын минь үрс өөрийн эх нутагтаа ямар б.далтай амьдрахыг одоо шийдэх гэж б.а шүү дээ.
Зочин 2020-09-15 202.21.108.221
Free Inner Mongolia
ЭНХТАЙВАН САЙДАД 2020-09-15 202.179.27.105
МАШ АЮУЛТАЙ АЙЛЧАЛ БОЛЖ БАЙНА ДАА … ГАДААД ХЭРГИЙН САЙД МИНЬ. 700,000,000 ЮАНЬ БАРЬЖ ИРСЭН ШҮҮ ЦААДАХ ЧИНЬ. ҮНЭГҮЙ ГЭЭД ӨГНӨ . ҮНХЧИХЭВ ДЭЭ.
иргэн 2020-09-15 202.70.34.70
Өөрсдөө амьдарч чадахгүй юм, хийж чадахгүйгээс хойш. Маш чухал айлчлал болж байна. Одоо нүүрс зэсээ боловсруулаад Хятад руу гаргадаг болчихвол ч нөгөө мөрөөдөлдөө хүрнэ дээ. Хятадаас айх хэрэгггүй, болгоомжлох хэрэгтэй. Зөв бодлого чухал. Хамтдаа хөгжие л гээд байгаа. Нээх муухай муу санаалаад л, Тэгсэн хирнээ юм гуйгаад л…… Хилээ хаагаад амьдарч чадахгүйгээс л хойш. Хятадууд харин бидэнгүйгээр амьдарч чадна.
Зочин 2020-09-15 104.131.92.125
ХӨӨЕ ЭРГҮҮ МАЛАА МОНГОЛЧУУД ХЯТАДААС ЮУ Ч АВАХГҮЙ БАЙСАН АМЬДРАНА ..ХЯТАД ДЭЛХИЙ ДЭЭР ГАНЦААРАА БИШ МОНГОЛЧУУДАД ГУРАВДАГЧ ХӨРШ ГЭЭД ОРОС ХЯТАДААС БУСАД НЬ БАЙНА ХАХА ..ХЯТАДУУД Л ЯС ЮМАН ДЭЭРЭЭ МОНГОЛООС ЮМ АВАХЫН ТҮҮС БОЛНО БАЙХ ШҮҮ ҮҮНД ИТГЭЭРЭЭ ТЭДЭНД МОНГОЛЫН ТҮҮХИЙ ЭД ХЯМД ОЧИЖ БАЙГАА ЭНЭ БЯСЛАГНААСАА ТЭД ЯАГААД Ч САЛАХЫГ ХҮСЭХГҮЙ ЦАГ БОЛСОН..
Зочин 2020-09-15 202.9.40.78
Өвөрмонголчуудын тэмцлийг дэмжихгүй байлгах хахууль, тохиролцоо хийхээр иржээ гэж ойлгов, зөв үү?
иргэн 2020-09-15 202.70.34.70
Буруу.
Зочин 2020-09-15 203.91.115.53
Өмнөд Монголчуудаа өмөөрч байна би.
1 2020-09-15 59.153.115.85
Монголд хятад хэлээр хичээл ордог сургууль бж таарахгуй. Заавал тэнд Монгол хэл завх естой!!!
zochin 2020-09-15 99.203.79.167
mongold baigaa hyatad surguuliudiig haah tsag boljee.Shudiig shudeer, nudiig nudeer gej hujaanuud yaridag gesen..Odoo tednii ugiig heregjuuleh boljdee.